БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ  Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 10-12 градус, өдөртөө хүйтэрч 5-7 градус хүйтэн байна.