Монголд шинэ төрлийн коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзоригоос шуурхай нөхцөл байдлын үед авах арга хэмжээний талаарх Товч мэдээллийг хүргэж байна.

Монголд ажилладаг Францын 57 настай иргэн харьж 10 гаруй хоноод 3-р сарын 2-нд ирсэн. Ирсэн даруйд нь өөрийгөө 14 хоног тусгаарлахыг хэлсэн. Шинж тэмдэг илэрснээс хойш уг өвчтөнтэй 1-р хавьтлын хүмүүсийг цагдаа, тагнуулын байгууллагаас олж тогтоосон. 1-р хавьтлын 100 орчим хүнийг хяналтанд авч нэг бүрчлэн шинжилгээ авч байгаа гэж мэдээлэв. 

Тухайн франц иргэний байсан бүс нутгаас нэг сэжигтэй тохиолдол илэрч эмнэлэгт хүргэн хяналтанд байлгаж байсан гэдгийг тэрбээр хэлэв. Үүнээс гадна өвчтэйтэй хоёрдугаар хавьтал бүхий 500 хүнийг мөн олж тогтоосон. Нэр бүхий 3 ресторанаар үйлчлүүлсэн бөгөөд эдгээр газар холбоотой хүмүүс болон үйлчлүүлсэн хүнийг олж тогтоожээ.