Сайн байна уу би 22 настай оюутан. Анх оюутан болоод нэг залуутай танилцаж анхны гэсэн бүх юмаа өгч билээ. Харамсалтай нь тэр залуу мань ослоор нас барсан.

Нэг хэсэгтээ л мартаж чадахгүй хэцүү байсан. Түүнийгээ өнгөрснөөс хойш 2 жилийн дараа одоо байгаа нөхөртэйгөө танилцсан. Бид 2 хамт амьдраад жил гаруй болжийно. Анхандаа ч надад хайртай дуртай бүх юм чинь сайхан гээд л хамт амьдръя гээд ээжтэй минь уулзаж зөвшөөрөл аваад бид 2 хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдарч эхэлснээс хойш чи надад цэвэр ариун ирээ чи онгон биш гэж надыг элдэвээр хэлж салий би чадах юм байна гээд хөөж тууна. Миний онгон биш гэдгийг мэдээд тэгвэл салах яасан юм гэхээр болох байх гэж бодсон гэж хэлдэг. Тэгээд сална ингэж чамд элдэвээр хэлүүлж амьдарч чадахгүй явлаа гэхээр ганцхан удаа уучилчих гэсээр байгаад өдийг хүрлээ. Гэвч өөрчлөгдсөнгүй. Жирэмсэн байхад минь элдэвээр хэлсээр байсан үхсэн найз залуудаа чи одоо болтол хайртай очиж булшин дээр нь шээж баа тэгвэл надад хайртай юм байна гэж итгэнэ гэдэг. Салий гэхээр нь хүүхдээ бодоод салахгүй, өнгөрсөн юмыг сөхөж хэрүүл хийхээ боль гэхээр надаас салах бол би чамайг бүх насаар чинь дарамтална эсвэл би тэр залуутай унтсандаа харамсаж байна гээд уйл гэдэг. Тэгээд үнэхээр салах л юм байна гээд явлаа сална нөгөөх уучлалаа гуйгаад хүүхдээ бодий би чамдаа хайртай чамайг харамлаад л ингээд байдаг гэсээр байгаад эвлэрдэг байлаа. Нэг удаа бүр хэрэлдээд 5 сартай хүүхдээ авахуулъя гээд надыг эмнэлэг дагуулаад явж байсан хүн гэхдээ би хүүхдээ авахуулаа дотроос минь хөдлөөд байгаа хүүхдийг яаж авахуулж чадах билээ.

Одоо хүүхэд маань сар гарантай гэхдээ л нөхөр гээд гээд байгаа энэ хүн хэвээр л байна. Үл хүндэтгэсэн байдалтай бид 2 тоох ч үгүй уул нь хүүхдээ хараад өөрчлөгдөх байх гэсэн үгүй юм шиг байна. Нөгөөх хэрүүлээ хийсээр урдаас нь хэрэлдэхээр онгон ирсэн юм шиг зайлаач гэдэг. Хүүхдээ аваад явлаа гэхээр тэг тэг гэдэг хүнтэй хамт амьдрах шаардлага байна уу? Салаад явсан дээрүү яах учраа олдоггүй ээ. Ээждээ хэлэхээр энэ чнь амьдрал гэхийм. Би болохоор ингэж дээрэлхүүлж элдэвээр хэлүүлээд байхад хэцүү л байна. Хайртай хүндээ элдэвээр хэлүүлэх шиг муухай зүйл байхгүй юм даа. Зөвлөгөө өгч туслаач гуйж байна…