Өнгөрөгч оны хоёрдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хоригдож байсан шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан. Түүнийг 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албаныхан, прокурорын зөвшөөрлөөр талийгаачийн гэр болон ажлын өрөөнд нэгжлэг хийж, авлигын хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан байдаг. Уг баримтуудад үндэслэн хоёрдугаар сарын 21-ний пүрэв гарагийн орой талийгаачийг нэр бүхий таван иргэний хамтаар саатуулсан байна. Мөрдөн байцаагчийн зүгээс сэжигтэн этгээдүүдийг 48 цаг саатуулах эрхтэй байдаг ба талийгаач хоёрдугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагт суллагдах байсан ч суллагдах хугацаанаас гурван цагийн өмнө нас барсан байдалтай олджээ.Талийгаач тус хорих ангийн B1 жигүүрийн .... тоот камерт ганцаараа хоригдож байсан аж. Тэрээр давхар орны дээд талын хөндлөвч төмрөөс өөрийн өмсч байсан дотуур хувцсаар хоолойгоо боомилсон байжээ. Хэргийн газарт цагдаагийн алба хаагчид 00:15 цагт очсон гэх ба эд мөрийн баримтаар гурван хуудас бүхий ГЭРЭЭСЛЭЛ үлдээснийг хавтаст хэрэгт хавсаргасан байдаг.

Тэгвэл энэ хэрэгт буруутган ШШГЕГ-ын таван ажилтанг буруутган хэргийг шалгаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

Тодруулбал, Баянгол дүүргийн прокурорын газраас ШШГЕГ-ын ажилтан Г.Сүхболд нарын дөрвөн хүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/-т заасан хэргийн шүүх хуралдаан 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 09.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм. Тэгвэл уг шүүх хурал дахин хойшилсон байна. Тодруулбал өмгөөлөгч Б.Аделбек, Ж.Уранчимэг нар ирээгүй гэх шалтгаанаар 2020 оны 3-р сарын 30 ны 09:00 цаг хүртэл хойшлов.

Энэхүү шүүх хурал нь гэм буруугийн бус урдчилсан хэлэлцүүлэг. Уг урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг мөрлөн байцаалтад буцаах эсвэл гэм буруутай эсэхийг тогоох шүүх хурлын товыг гаргах юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.