Манай улсын эдийн засаг хүндрэлд орох шинжтэй. Тэр дундаа ард иргэдийн орлого зогсонги байдалд орж байна. Коронавирусийн халдварын тархалтын улмаас дэлхийн улс орон өөрсдийн гэсэн арга хэмжээгээ авч байгаа ч манай улс эдийн засгаа бодолцох хэрэгтэйг эдийн засагчид сануулсаар. Төсөвт тодотгол хийхгүйгээр цааш алхахад бэрх болж мэдэх аж.

Эх орондоо коронавирусийн халдварыг оруулахгүй хэмээж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн ч Франц улсаас ирсэн иргэнээр зөөвөрлөгдөн орж ирж анхны тохиолдол бүртгэгдсэн. Хөдөө, орон нутгийн орох, гарах гарцыг хааснаар тээвэрт явдаг иргэдийн орлого нам зогссон. Өчигдөр орой тээвэрлэлтээ хийгээд хотоос гарах гэтэл дахин уг халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн мэдээ түгж олныг цочирдуулав. Ингээд тухайн иргэн хөдөө хээр очих газаргүй хөл хорионд орчихгүйн тулд тээвэрлэлтээ  зогсоож буйгаа учирлав. Баар, ресторан, фитнесс, спорт заал гээд олон хүн үйлчлүүлдэг бүхий л газраа энэ сарын 30-ныг хүртэл хаасан. Гэтэл дээрх газруудад ажилладаг ажилчид бүгд орлогогүй болжээ. Учир нь үйлчилгээний байгууллагууд нэг өдрийн орлогоо алдахад л ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрдэг байна. Эдгээр газруудын түрээс, цахилгаан, усны мөнгийг Франц улсын жишгээр тэглэхэд болохоор.

Мөн АНУ-д бодлогын хүүгээ тэглэх шийдвэр гаргасан. Дээр нь нэмээд 700 тэрбум орчим ам.долларын бондыг зах зээлээс эргэж худалдан авсан. Ингэснээрээ санхүүгийн зах зээлээ мөнгөжүүлж эдийн засагт орох мөнгөний урсгалыг нэмэгдүүлж байгаа юм. Түүнчлэн  Сингапур улс төсвийн тодотгол хийж, дөрвөн тэрбум доллараар  коронвирусээс болж орлогогүй болсон бизнес эрхлэгчдээ дэмжих бодлогыг барьж байна. Гэтэл манай улсад энэ талаар дорвитой арга хэмжээ авахгүй суусаар. Арилжааны банкууд нь хувийн хэвшлийнхэн гэх үгээр халхавчлан орлогогүй болсон зээлдэгчид нараасаа хүүгээ төлөхийг шаардсаар л байна.

Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Э.Батшугар зууны мэдээ сонинд өгсөн ярилцлагадаа, Монгол улс эхний ээлжинд  эдийн засгийн эрсдлийг яаж бууруулах вэ гэвэл асуудлаа эрэмбэлж, чухал болон чухал биш зүйлүүдээ тодорхойлох ёстой.

Нэгдүгээрт, ажлын байрыг хамгаалах шаардлагатай юм.

Хоёрдугаарт жижиг, дунд бизнесийг дэмжих.

Гуравдугаарт, хувиараа бизнес эрхэлж байгаа хүмүүсээ дэмжих ёстой. Жижиг, дунд болон хувиараа бизнес эрхлэгч, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа иргэдийн орлого хумигдсан. Зарим нь үйл ажиллагаагаа зогсоосон учраас амьдралд нь шууд нөлөөлж эхэлсэн. Зардал нь хэвээр байгаа атал орлого байхгүй болсон учраас эрсдэл үүсч байна. Иргэдийн ихэнх нь зээлтэй байгаа. Гэтэл зээлийн төлбөр,  зээлийн хүү,дээр нь гар утас, цахилгааны төлбөр гээд  зардлууд нэмэгдэнэ.

Нэн тэргүүнд татварыг бууруулж заримыг нь тэглэх ёстой. Аж ахуй нэгжүүдээ НӨАТ-аас чөлөөлөх ёстой.

Хоёрдугаарт, коронавирусын нөхцөл байдалд зарцуулах тодорхой хэмжээний нөөц хөрөнгийг гаргаж, зарцуулах тооцооллыг гаргах  ёстой. Ажлын байрыг хадгалахын тулд цалинг нь төрөөс олгож, аж ахуй нэгжүүдээ дэмжиж, түрээс, зээлийн хүүний төлбөрт анхаарах хэрэгтэй. Аж ахуй нэгжүүдэд шууд урт хугацааны бага хүүтэй зээлийг  олгож  байж тэдний орлогыг нөхөх ёстой гэжээ.

Төрөөс гаргасан шийдвэрийг хувийн хэвшлийнхэн тэр бүр дагдаад байдаггүй. Тухайлбал, 0-5 настай хүүхэдтэй ээжүүдэд цалин чөлөө олгох. Энэ шийдвэрийг дагах хувийнхан манайд тун ховор. Уул уурхайн компани гарын хуруунд багтах цөөхөн ажилчидтай хэрнээ цалингаа тавьж чадахгүй хойшлуулж байна. Энэ үед тэд яаж өрхийнхээ хэрэглээний цахилгаан, усны мөнгөө цагт нь төлөх вэ?

Төр ямар нэгэн бодлогоор тэглэхгүй юм аа гэхэд төлөх хугацаа хойшлуулах юм уу тухайн орлого нь зогссон иргэддээ чиглэсэн бодлогыг нэн тэргүүнд боловсруулж гаргах болжээ. Тэрнээс Монголбанк бодлогын хүүгээ нэг хувиар буулгачихлаа, манай өрхийн орлого удахгүй сайжрах байх гэж суугаад үр дүнг нь хүртэж чадахгүй.

Давагдашгүй онц байдлын үед Ч.Хүрэлбаатар сайд төсвийн тодотгол хийхгүй хэмээн удаа дараа зарлах нь хэр оновчтой шийдвэр вэ!