Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд айлын гэр шатаж, бага насны хоёр хүүхэд галд амиа алдсан хэрэг өчигдөр /2020.03.18/ гарлаа. 

Тодруулбал, “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн “Малх”-ын хоёрдугаар гудамжинд иргэн М-ийн дөрвөн ханатай гэр шатаж байна” гэсэн дуудлага цагдаа болон онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид очиж, галыг шуурхай унраасан байна.

Уг галын улмаас  гэрт байсан 4 настай, эмэгтэй М, нэг нас есөн сартай, эмэгтэй С нар галд өртөж нас барсан байжээ. Хүүхдүүдийн цогцсуудыг аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.