Таксины жолооч иргэн Т.Наранбаатар эх барьсан тухай мэдээлэл сошиалд орчинд цацагдлаа. Жирэмсэн эмэгтэй зорчихоор сууж, замдаа төржээ.

Тэрээр маш их сандарсан ч анхан шатны тусламж үзүүлэн, эх барьж авах багахан мэдлэгдээ тулгуурлан бүхнийг гардан гүйцэтгэжээ. Иргэн Т.Наранбаатарын таксинд төрсөн эх охин хоёрын биеийн байдал сайн, эмнэлэгт хүргэгдсэн байна.