Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр /2020.06.18/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч С.Баярцогт,  Д.Ганболд, Бямбасайхан нарыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг ирэх даваа /2020.06.23/ гараг хүртэл хойшлууллаа.  

Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм. Улмаар прокурорын байгууллагаас тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлээд байсан юм.

Нэр дэвшигч С.Баярцогт Сэлэнгэ аймагт, Д.Ганболд Хөвгөл аймагт , Бямбасайхан Дарханд тус тус нэр дэвшиж байгаа юм.  Харин ерөнхий сайд асан С.Баярын хувьд барьцааны мөнгө болох таван тэрбум төгрөгөөс 520 саяыг нь байршуулсан тул цагдан хоригдоогүй гэсэн мэдээлэл байна.