Монгол Улсын шүүх 2020 оны эхний хагас жилд 53 632 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын анхан шатны шүүхүүд эрүүгийн 7404 хэрэг, иргэний 29396 хэрэг, захиргааны 780 хэрэг, зөрчлийн 10909 нийт 48489 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 7422 хүн, 3 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10640 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж, 721 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 1085 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 7976 хэргээр буюу 37.2 хувиар, эрүүгийн хэрэг 157 хэргээр буюу 4.7 хувиар өссөн бол захиргааны хэрэг 11 хэргээр буюу 1.4 хувиар буурсан байна. 

Давж заалдах шатны шүүх 2020 оны эхний хагас жилд эрүүгийн 1385 хэрэг, иргэний 1875 хэрэг, захиргааны 755 хэрэг, зөрчлийн 261 хэрэг, нийт 4276 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх 2020 оны эхний хагас жилд эрүүгийн 333 хэрэг, иргэний 297 хэрэг, захиргааны 237 хэрэг, нийт 867 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн байна.

Тайлант хугацаанд шүүхээс 11.9 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхэд бүрэлдэхүүнтэй 1072 хуралдаанд 1076 иргэдийн төлөөлөгч оролцжээ.