БНСУ-ын найруулагч Ён Сан Хогийн бүтээл “Train to Busan” буюу “Бусан хүрэх галт тэрэг” кино 2016 оны наймдугаар сарын 7-нд кино театруудаар гарсан даруйдаа шуугиан тарьж, 2016 оны анхны 10 сая үзэгчтэй Солонгос кино болсон.

Тэгвэл дээрх бүтээлийн дараагийн анги “Peninsula” буюу “Хойг” энэ сарын 15-нд БНСУ, Сингапур, Тайванд нээлтээ хийж, сүүлийн мэдээгээр дэлхий дахинаас нийт дөрвөн сая ам.долларын ашиг орлого олжээ.

Шинэ ангийн үйл явдал “Train to Busan” киноноос дөрвөн жилийн дараа өрнөх бөгөөд амьд гарахаар тэмцэж буй бүлэг хүний тэмцлийг өгүүлэх юм. Түүнчлэн “Train to Busan-2” бүтээлд Өмнөд Солонгосын жүжигчин Жун Хён, Кан Дон Уан тэргүүтэй жүжигчин гол дүр бүтээсэн. Мөн тус бүтээл энэ сарын 24-нд Монголд нээлтээ хийнэ.