Сайн байна уу? Би найз залуутайгаа үерхээд удаж байна. Сүүлийн 2 жил тусдаа гараад хамт амьдарч байна. Би уйдчихав уу эсвэл энэ хүн уйдчихав уу мэдэх юм алга. Намайг нэг их хүсэхгүй, за бараг 2 долоо хоногт нэг хийдэг. Тэгээд хэлэхээр чи намайг өдөөч гээд байдаг. Би өдөхөөр мэдээж хийдэг л дээ, гэхдээ тэр нь нэг тийм хүчлэж байгаа аятай санагддаг. Сүүлдээ ямар ч эр хүний шинжгүй болчихсон ч юм шиг.

Байрны түрээсээ байнга хувааж төлдөг ер нь санхүүгээ тусдаа байлгадаг ч гэсэн өмнөх сар яалтачгүй байрны мөнгөнийхөө талыг найз залуугаасаа авсан чинь “Чи ёстой миний эхнэр болоогүй байж надаар бүх юмаа даалгадаг, өөрөө мөнгө ол” гэдэг юм даа. Би өмнө нь 2, 3 удаа байрны мөнгө нэмэрлэж, утасны төлбөрийг нь ч төлж өгч байсан. Бие өвдөөд байна, хүрээд ирээч гэхээр найзууд намайг юу гэж бодохын гээд ирэхгүй.

Эсвэл чи ямар миний эхнэр болоод хүүхэд гаргачихаа юу гэнэ. Хүнээс мөнгө зээлээд би өөрийхөө хувийг буцаагаад өгчихсөн байхад чи нэмэрлээч, би ганцаараа чадахгүй гээд уурлана. Ёстой мэдэхгүй юм. Хажууд нь байхаар улам л эмэгтэйлэг байдлаа алдаад байх шиг. Анх чухам л хоёулаа хамт тэгнэ, ингэнэ гэдэг байснаа одоо ямар ч хамтын зорилгогүй. Би бүр өөр залуутай уулзаж байна ч гэж зүүдлэх боллоо. Ийм болчихсон харилцааг чирээд байлгүй тавьж явуулах нь зөв үү?