УБЕГ-аас маргааш буюу наймдугаар сарын 15-нд Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгэх НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ зохион байгуулах гэж байна.

Энэхүү өдөрлөгт  Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авдаг хуулийн этгээд болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг нөхөрлөл, компаниуд хамрагдах юм.Уг өдөрлөг УБЕГ-ын Үйлчилгээний 2-р байр /хуучнаар "Миний байшин" барилгын төв/-д 10.00-15.00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ. Та бүхэн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөө ирж бүртгүүлээрэй.