Өнгөрсөн ням гарагт буюу 2020.08.23-ны өдөр СХД-ын Залуус хороололын 48б байрны 1-р орцны цахилгаан шат(лифт) 6 давхараас доош унаж, дотор нь явсан дөрвөн хүний хоёр нь хүнд гэмтэж, гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа билээ.

Тэгвэл энэ хэргийг мэргэжлийн байгууллагаас шалгалт хийж, ослын дүгнэлт гараад байгаа аж. Шалтгалтаар лифтний тросс ашиглалтын улмаас элэгдэж хуучирч тасарсан бөгөөд СӨХ цахилгаан шатны аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг шалгаагүйгээс осол гарсан гэх эхний дүгнэлт гарсан байна. Энэ ослын улмаас гэмтсэн хүний дунд чөмөг цуурч,тархиндаа гэмтэл авчээ. 

Энэ асуудалд холбогдох албаныхан цаашид ч анхаарах чухал асуудал билээ. Учир нь нийслэл хотод ашиглалтын горим алдагдсан болон элэгдэж хуучирсан цахилгаан шат нэлээд олон байгаа. Иргэдийн хувьд ч танай байрны цахилгаан шатны тросс хэзээ ашиглалтаас гарах бэ гэдэгт анхаарлаа хандуулж, СӨХ зэрэг харьяа байгууллагад шаардлага тавьж, хяналтыг сайжруулах хэрэгтэй болов уу. Эс бөгөөд оршин суугчид гэрээсээ гараад бэртээд байвал ээлтэй орчин яаж бүрдэх үү дээ.