Сү.Батболдын хэрэг шүүхэд шилжжээ
2020/10/23
Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Сү.Батболд шүүхэд дуудагдахаар болсон гэх мэдээлэл бидэнд ирлээ.
Ерөнхий сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн, УИХ дахь Тусгай хяналтын дэд хорооны дарга Сү.Батболдыг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан байна. Ингээд Сү.Батболдыг гэм буруутай гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Харин Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хэдхэн хоногийн өмнө шүүхэд шилжүүлсэн байна.
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулагдсан. Тухайн үед Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байв. Тэгэхэд С.Баярын Засгийн газрын Гадаад харилцааны сайд нь Сү.Батболд байсан. Харин Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш 20 гаруйхан хоногийн дараа С.Баяр “өвчний учир” Монгол Улсын Ерөнхий сайдын ажлаа өгч, түүний халааг Сү.Батболд авч байсан юм.
Товчхондоо, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш сар хүрэхгүй хугацааны дараа Сү.Батболд Ерөнхий сайдаар томилогдож байсан гэсэн үг. Гэхдээ АТГ-аас С.Баярыг Оюутолгойн гэрээг сайн, эсвэл муу байгууллаа гэж шалгаагүй байдаг. Түүнийг 2018 онд баривчлахдаа “...Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, ‘‘Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байна” гэж мэдэгдэж байв.
Мөн С.Баяр өөрөө “...Оюутолгойн гэрээ байгуулсан Засгийн газрын тэргүүн байсан намайг Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн 2018 оны дөрөвдүгээр сарын 10- нд яллагдагчаар татсан. Энэ зүйл анги нь “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн зүйлээр хангасан...” гэх агуулгатай агаад, арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй аж. ...Эрүүгийн хуулийн “Албан тушаалаа урвуулан ашиглах, мөнгө угаах” гэх гэмт хэрэг үйлдсэн хэмээх өөр ял тулгав.
Яллагдагчаар татах прокурорын тогтоолд “Оюу толгойн гэрээ байгуулагдах нь тодорхой болмогц... Ерөнхий сайд асан С.Баяр нь өөрийн найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн Петровис ХХК-ийг Айвенхоу Майнз ХХК-тай их хэмжээний үнийн дүн бүхий шатахуун нийлүүлэх тухай гэрээ байгуулуулан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэжээ” гэсэн байдаг.
Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхий сайд асан Сү.Батболдыг ч бас С.Баяртай адил зүйл ангиар буруутгаж буй бололтой. Юутай ч Оюутолгойтой холбоотой асуудлаар гэмт хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдсан гурав дахь Ерөнхий сайд нь Сү.Батболд болж байна. Харин шүүх хэрхэн шийдэх нь удахгүй тодорхой болох аж.
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Зочин · 2020/10/25
hulgai hiisen altiig ni tolyyleerei.
зочин · 2020/10/24
хуучин дарга нар үлдэх нь үү
Зочин · 2020/10/24
Сү.Батболдын Канадын БОРОО ГОУЛЬД компанитай хамтарч БОРООгийн 40 тонн алтыг монголын засгийн газартай 30 жилийн гэрээ байгуулж 3-4 жилийн дотор ухаад аваад дуусгасан асуудал юу болсон вэ
Иргэн · 2020/10/24
Нэг алдаа дээр хэдэн хүнийг шоронд хийх гээд байгаан?! Одоо боливол яасийн?!
Зочин · 2020/10/24
ZOCHIN · 2020/10/23
ER N BOL MONGOL HUNII TULUU YU HIISEN N L SHDEE..... ZUVHUN UURUUU L BAYJIHIIN TULD UU... HAJUUD CHINI IH OLON YDUU HUN ....HETCUUDNESHUU...
Зочин · 2020/10/23
Шүүхэд жилжээд яадаг юм их хурлын дарга л болно биз
irgen · 2020/10/23
Mash zuv, SBDuurgees olon jil ner devshsendee, yuch xiigeegui . SBD duurged ner nuurgui bolchood, odoo nuuree buuruulaad dornogovios ner devshij gishuun bolj baina. Maikhan tolgoid xuuxdiin togloom, sportiin talbaig ni xuuran avch edlengee barisandaa.. unasan guuriig ni barij ugnu gej xulxidsan daa...