Ирэх арваннэгдүгээр сард бүх нийтээр амрах хоёр өдөр тохиож байна. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын 16-ны Даваа гаригт Монгол бахархлын өдөр, 26-ны Пүрэв гаригт Улс тунхагласан өдөр таарч байгаа юм.

Монгол бахархлын өдрийг 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж эхэлсэн. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 16-нд 858 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг.

Анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ. Түүнчлэн 2012 оноос уг өдрийг “тэмдэглэлт өдөр” хэмээх  болсон бөгөөд бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Энэ жил бид Улс тунхагласны 96 жилийн ойг тэмдэглэнэ. Харин арванхоёрдугаар сарын 29-ний мягмар гаригт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр таарч мөн бүх нийтээр амрах юм.

Эх сурвалж: www.polit.mn