Миний бие УИХ-ын сонгуулийн өмнө "Л.Оюун-Эрдэнэ ээ, цонхоо нээгээд хар даа, өнөөх МАНАН мафийнхан чинь өвдөг дээрээ өндийж байна” хэмээн бичиж байснаас хойш бараг нэг жилийн хугацаа өнгөрчээ.

Энэ хугацаанд УИХ-ын болон орон нутгийн сонгуулиуд, цар тахал, хорио цээр, сонгуулиудын дараах томилгоо бүтэц бүрэлдэхүүн... гээд мөн ч олон ажил өрнөж дээ. Түмний тоосон дунд, гарын таван хуруу шиг таван залуугаа л харж байлаа. Улс төрийнхөн, уул уурхайнхан, хууль хяналтынхан нийлж байгуулсан мафийн эсрэг босч суусаар байгаад зарим хэсгийг нь “буулгаж" авсан Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд, Ж.Батзандан нарыг л харж байгаа нь тэр. Энэ тавыг У.Хүрэлсүхтэй хамтраад Монголын төрийг төр шиг төр болгоно хэмээн итгэж байсан хүний нэг нь би.

УИХ-ын сонгуулиар МАН-ын гурав нь ялж, Л.Болд Ж.Батзандан хоёр цөөн хэдэн саналаар ялагдсан байна билээ. Аргагүй л дээ. Тэр хоёрыг дэндүү их харлуулсан. АН-ын удирдлагууд тэр хоёрыг хөөж гаргасан цагаасаа хойш л харлуулан сурталчилж сонгуулиар саналыг нь хуваах бүхий л оролдлого хийснээс тэр хоёр залуу хүчинд автсан нь үнэн. Гэхдээ “Эрэг нэг нурж, эр хүн нэг дорддог гэсэн үг бий.Л.Болд, Ж.Батзандан хоёрын зам мөр их л апсад зурайж байгаа. Таван запуугийн нэг нь Т.Аюурсайхан УИХ-ын дэд дарга, нөгөө нь Х.Нямбаатар Хууль зүй дотоод хэргийн сайд, Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга, төрийн сайдаараа хэвээр үлдсэн.

Бичих гэсэн гол сэдвээ эндээс эхэлж байгаа юм.

 

Л.Оюун-Эрдэнэ бол төр, түмэндээ танигдсан шинэ цагийн улстөрчдийн нэг. Арван хуруу тэгш хүн байдаггүй ч, аль ч талаар нь Монголын төрд хэрэгтэй хүн гэж бодож явдаг, би. Тэр дундаа хугарч нугараад байдаггүй шазруун, тууштай зан чанарыг нь үнэлдэг юм. Нүүр тулж уулзаж байгаагүй ч нэр холбогдсон бүх зүйлийг нь ажиглаж, дүгнэж явлаа.

 

Юуны өмнө УИХ-ын сонгуулийн дараах томилгоо. Өөрөө хэлбэл, УИХ, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг сонгож баталсан явдал. Миний хувийн бодлоор бол Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын дарга юм уу, Засгийн газрын Шадар сайдын суудалд очих байх гэж бодож байлаа. Гэтэл УИХ-ын даргад Г.Занданшатар улиран сонгогдлоо. Засгийн газрын Шадар сайдад Ерөнхий сайдын баруун гарын хүн гэгддэг Я.Содбаатар томилогдож байгаа юм. Яагаад?!

Г.Занданшатар 2016 оны сонгуулийн өмнөхөн АНУ-аас орж ирээд АН-ын, тэр дундаа Ц.Элбэгдоржийн “сурталчлагч" гэмээр байсан. Олон газар хурал хийж, лекц, илтгэл тавьсандаа. Манай хотынхон бүгд мэднэ. Хүмүүс надаас “Занданшатар маань АН-д элсчихээд ирсэн юм уу" гэж асууж л байсан. Тэгтэл сонгууль болж 2016 оны МАН-ын ялалтын дараа мань хүн төрийн өндөр дээд албанд очдог байгаа. Бүр УИХ-ын даргаараа улиран томилогдсон. Г.Занданшатарын үед Монголын парламент ямар болов доо, бүгд л харж байгаа. Дараагийнх нь Засгийн газрын хоёр дахь хүн буюу Шадар сайдын суудал. У.Хүрэлсүх өөрийнхөө баруун гарын найз гэгддэг Я.Содбаатарыг дэвшүүлээд тэр сэнтийд залчихсан. Өөр хэн нэгнийг бол яая гэхэв. Гэтэл Я.Содбаатарыг шүү, “ЖДҮ-гийн хулгайчдын нэг" гэж түмэнд зарлагдаад Зам тээврийн хөгжлийн сайдаасаа огцорч байсан хүнийг дэвшүүлээд Засгийн газрын Шадар сайд болгож байгааг “эрүүл ухаан” гэх үү. Яавч үгүй. Ядаж л алдаа болгонд нь л нөгөө Монголын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн маань нэр зүүлттэй явна шүү дээ.

Би зөвхөн нэг л баримт авъя. Шадар сайд нь Улсын онцгой комиссын дарга байдаг.

 

Өнөөгийн ийм хүнд нөхцөлд тэр хүн “хоёр толгойтой, дөрвөн гартай хүн” шиг ажиллах ёстой байдаг. Гэтэл Я.Содбаатар тэгсэнгүй. Я.Содбаатарыг ажил хүлээж авч байхад цар тахлаар өвчихсөн 10 хүрэхгүй хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан. Шууд хэлэхэд Ө.Энхтүвшин түүнд Шадар сайдын апбыг вирусээс ягштал хамгаалсан Монгол Улсыг хүлээлгэж өгсөн. Өнөөдөр талийсан. Өвчин гэдэг зүйл хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Тиймээс өвчлөлийн бүх бурууг ганц Я.Содбаатарт үүрүүлж болохгүй л дээ.

 

Гэхдээ нэг л чухал зүйл бий. Манай улсын хоёр талд цар тахал тэлчихсэн хоёр том гүрэн хил нийлж байгаа. Тэгтэл БНХАУ-аас зөөвөрлөгдөөд ороод ирсэн коронавирус бараг байхгүй. Бүх өвчлөлийн 60 гаруй хувь нь Оросоос орж ирсэн. Тэр тусмаа Алтанбулагийн боомтоор гэдэг мэдээллийг албаныхан өгсөн. Тэгэхээр энд л хариуцлага алдсан. Хугацаа хожимдуулсан. ОХУ-аас манай цэргийн сургуулийнхныг өвчтэй өвчингүйг нь хольж чихээд явуулж байсан шүү дээ. Эмч эмэгтэй хөдөлшгүй баримтаар дэлгэн тавьж байсан. Түүнээс хойш хил задгай. ачааны суудлын машин, апбаны жирийн хүмүүс өнөөг хүртэл чөлөөтэй сүлжилдэж байсан гэдэг юм.

Я.Содбаатар дарга, тамгаа авангуут үүнд анхаарлаа хандуулж зоримог дайчин арга хэмжээ авах байх гэсэн чинь, тэгээгүй. Хэдэн сарын дараа, цар тахлын халдвар өдөрт ес арваараа гардаг болж, дотооддоо алдагдаад эхлэхээр, сая сэрсэн юм шиг УОК "шуурхай” хуралдаж байх юм. Сэлэнгээс ирж ХӨСҮТ-д ажиллаж байсан сувилагч эмэгтэй коронавирусээр өвчилсөн чинь “Дотооддоо алдсан гэж битгий ярь” хэмээн хэвлэл мэдээллийнхнийг дарамталсан. Хэдэн хүн өвчлөхөөр “Дотооддоо алдсан” болдог юм?! Би гайхдаг л юм.

Ер нь тэгээд төр засаг нь аливаа юмыг ард түмнээсээ нуудаг хаадаг, сүрдуүлж дарамталдаг явдлыг хэзээ болих юм бэ? Бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа юм биз дээ?! Л.Оюун-Эрдэнийг очих болуу гэж бодож байсан суудлын нэг нь энэ.

Сонгуулийн дараах Л.Оюун-Эрдэнэ байж болох байсан томилгоонууд иймэрхүү л үргэлжилж байгаа.

Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-т онц байдал тогтоон ажпын хэсгийн ахлагчаар нь Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байсан. Хэн дуртай нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаанд тавиад их мөнгө зээлчихдэг. Хэн дуртай нь улсын хөрөнгөөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг нь оруулж ирээд хувьдаа эзэмшдэг. Хэн дуртай нь “Эрдэнэт үйлдвэр”-т бараа матөриал шахаж баяждаг байсан. Харин Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болоод “Эрдэнэт үйлдвэр”-ийг бүхэлд нь төрийн мэдэлд авч нилээн зүгшрүүлсэн гээд ард түмэн ам сайтай байдаг шүү.

 

Яасан гэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийг саалийн үнээ шигээ сааж байсан эрх мэдэлтнүүдийн бараа таваар шахдаг нь багассан. Үйлдвэр даяараа ашигтай ажиллаж олны хэл ам намжсан нь туйпын үнэн юм. Гэтэл энэ бүхнийг гардан зохион байгуулж “гал дунд” гар хумхилгүй зүтгэсэн 

Л.Оюун-Эрдэнийг ажлын хэсгээс гаргаж, ажлыг хөнгөллөө гэж байхад нөгөө хэсэг нь “Хамаг хүндийг нь нугалуулчихаад хоёр найзынхаа мэдэлд “Эрдэнэт үйлдвэр"-ийг өглөө” гэх юм. Аль нь үнэн болохыг цаг хугацаа харуулах биз.

Ямартай ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажлын хэсгийн ахлагчаар Я.Содбаатар, нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр нар томилогдсон нь үнэн. Хоёулаа У.Хүрэлсүхийн “хасар басар”-ууд. Ж.Энхбаяр гэдэг маань Монгол цэргийн алдарт жанжнуудын нэг Батлан хамгаалахын сайд агсан Жадамбаагийн хүү.

Овоо шударга яриатай, цэрэг улстөрийн талаар бол цэц булаалдахуйц хэмжээний мэдлэгтэй залуу хэмээн бодож байсан чинь “ЖДҮ-гийн хулгайд" холбогдоод, зураг бичлэг нь энд тэндгүй л тарсан даа. У.Хүрэлсүх “ЖДҮ-д холбогдсон хүмүүсийг 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэсэн амандаа хүрэх гэж хэдэн найз нараа аваад үлдсэний нэг нь Ж.Энхбаяр. Жаахан мартагнуулж байгаад дэргэдээ зөвлөхөөрөө авсан. Тэгснээ нэг л мэдэхэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар, өндөр цалин хангамжтай албанд томилсон нь тэр. “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-аас оруулж ирж хувийн болгон ашиглаж байсан Д.Эрдэнэбилэгийн дотно хүн гэсэн яриа ч бий. Энэ нь У.Хүрэлсүхийг аваад Хөтөл, Дархан төмөрлөг зэрэг газраар явах ажлыг зохион байгуулснаар нь харагддаг. Д.Эрдэнэбилэг Худалдаа хөгжлийн банкнаасаа Ж.Энхбаярыг “халамжлан” тусалж байсан, ач тус, аваа өгөөтэй хүмүүс гэх юм билээ.

Энэ бүхэн яригдаад эхлэхтэй зэрэг Ж.Энхбаяр энэ ажлын хэсгээс өөрөө явсан. Тэр нь ч дээр болсон. Бас тэгээд Я.Содбаатар болон түүний гэр бүл ойр дотныхон ч “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудлууд нь дэлгэгдэв бололтой. Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” болон түүний 49 хувьтай холбоо бүхий хүмүүс яагаад нэг доор цугларав гэдэгт хүмүүс анхааралтай хандаж байгаа юм. Яг энэ үеэр, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг маань У.Хүрэлсүхийн Засгийн газраас 210 сая ам.доллар нэхэмжилж Олон улсын Арбитрийн шүүхэд хандаж байгаа мэдээлэл цацагдлаа. Ямартай ч Л.Оюун-Эрдэнийг ажлын хэсгийн ахлагчаас чөлөөсний дараа Арбитрийн шүүх хүртэл хэрэг явдал өрнөж байгаа бололтой.

 

Би бол нэг л зүйлд гайхаж байгаа. Монгол Улсын Засгийн газрыг гадаадын байгууллага хүмүүс л Арбитрийн шүүхэд өгч байсныг мэдэх юм. Харин монгол хүн өөрийнхөө Засгийн газрыг Арбитрийн шүүхэд өгч байсныг сайн санахгүй л байна. Хүмүүс бол үүний ард “их том хүн” МАН-ын Засгийн газрыг унагаахаар өшөө хорслоор буцалж яваа гэх юм. Миний ухаан ч хүрэхгүй л боллоо. Цаг хугацаа харуулах биз дээ.

 

Бас нэг юм бий. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг улсын мөнгөөр авчихсан гээд хүн нохойгүй шуугиулаад байсан Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Д.Ганбат нарын хэрэг шүүхэд ч очиж чадалгүй сарниад явчих шиг боллоо. Оронд нь төрийг төлөөлж байсан Д.Эрдэнэбат, Б.Болор нар нөхөөсөнд явчих шиг болох юм.

За үүнтэй зэрэгцээд л Л.Оюун-Эрдэнийг харлуулах ажлыг ч далайцтайхан хийлээ дээ. Хөшөө барьсан л гэнэ, “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрд авчирсан нь буруу байсан л гэнэ, тэмцсэн нь худлаа байсан л гэнэ.

Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой олон ээдрээтэй асуудлын нэг нь “Төрийн сайдаа тагнаж чагнасан” асуудал. Сонин юм шүү! УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Төрийн сайд Л.Оюун-Эрдэнийг Тагнуулын Ерөнхий газрын дарга нь удирдаад, 11 ажилтныхаа баг бүрэлдэхүүнтэй татаж чагнан гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Энэ бол хөдөлшгүй баримт учраас олон нийтэд зарлагдсан гэж би ойлгож байгаа. ТЕГ-ындарга Д.Гэрэл огцорч, 11 ажилтныг нь ажлаас нь чөлөөлөн шалгасан. Одоо ч шалгаж байгаа болов уу.

Энэ л “таагдашгуй оньсого” болоод байгаа юм.Би сэтгүүлч хүний хувьд янз бүрийн хувилбараар бодож эргэцүүлж байна. Д.Гэрэл дарга зүгээр л дээшээ харж хэвтэж байгаад “Энэ Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагная” гэж шийдэхгүй нь мэдээж. Ямар нэг үндэслэлээр их дээрээс өгсөн даалгавар байж болох юм. ТЕГ-ын даргад хэн тийм үүрэг өгч нөлөөлж чадах вэ? Гэдгээс л гогцоог тайлах хэрэгтэй юм шиг.

Ер нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө “ТЕГ-ын дарга Д. Гэрэл надад “Эрдэнэт үйлдвэр''-ийн 49 хувьтай холбоотой хууль бус шаардлага тавьсан. Түүнийг биелүүлэхгүй” гэсэн нь бүр ч хардлага дагуулаад байгаа юм шүү.

Миний санаанд Л.Оюун-Эрдэнийг мөрдөн мөшгүүлж чадах ”шинэ”, “хуучин” тав зургаан том даргын нэр багтаад байгаа.

Ямар асуултай биш, тагнуулын холбогдолтой хэрэг явдал мэдээж нууцын нууцад л байгаа. Гэхдээ Д.Гэрэл даргыг огцруулаад оронд л өөр баг бүрэлдэхүүн гараад ирчихсэн энэ хэрэг явдлыг шалгаж л байж таарна. Гэхдээ энэ хэрэг дээрээс оролцсон бол шийдэгдэх нь их л эргэлзээтэй.

Ямартай ч миний ойлгож байгаагаар энэ тагнаж чагнах үйл ажиллагаа нь Л.Оюун-Эрдэнийг “буланд шахах”-тай холбоотой гэдэгт итгэж байгаа.

За тэгтэл, уржигдраас нөгөө Б.Хурц тэргүүтэй нөхдүүд шүүх, шоронгоо дэлбэ татаад гараад ирлээ. Юу болж, ямар дуулиан дэгдээж байж шийтгүүлсэн билээ дээ. С.Зоригийн хэрэгт гүтгэгдэж, эрүүдэн шүүлгэж хүчээр ял тулгуулсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын талаар би их л бичсэн дээ. Энэ арай л дэндсэн явдал. Харин шүүх тэдэнд ял өгсөн болж хэсэг байлгаж байгаад хүмүүс мартагнаад эхлэхээд, энэ хорио цээрийн үеэр ял оноосон шийдвэрээ хэрэгсэхгүй болгож, хэд хонуулаад суллачихлаа.

Энэ чинь юу болж байна вэ!!! Гайхаж байна. Одоог хүртэл Монголын хууль Д.Эрдэнэбилэгийн хүрээлэлд нэвтэрч хүрч чадаагүй байгааг энэ нотолж байна шүү. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн ард “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Д.Эрдэнэбилэгт өгөх нууц тохироо хийгдсэн гэдэг яриа үнэний ортой л болж хувирав. Шүүгчид ч урьдын адил утасны дохиураар ажиллаж эхэлж байх шиг.

Энэ бугдээс үүдээд Л.Оюун-Эрдэнэд бас л захих зүйл гараад байгаа юм. Чи МАНАН мафийн эсрэг журмын хэдэн нөхөдтэйгөө яаж тэмцлээ дээ. Түүнд чинь л би бусдын адил гүн талархалтай ханддаг юм.

Тэггэл энэ улс төр гэдэг чинь ямар бохир муухай эд вэ?! Өшөө хорсол, ашиг хонжоо, нууц хуйвалдаанаар сагаж байдаг юм байна.

Гаднаас харахад ийм байгаа юм чинь дотор талд юу болж байгааг би гадарлаж л байна. Амь нас, аюулгүй байдалд чинь хортой байж мэдэх том эрх ашгийг нь хөндсөн хойно хүн шүү, чи.

Ер нь тэгээд хүний, өөрийнхөн чинь нийлээд чамайг буланд шахчихаад байгаа юм биш үү?! Ингэж л харагдаад байна. Удаж ч байна.

Тиймээс Л.Оюун-Эрдэнэ хүү минь, ийм зүйлд ухрах зам гэж байдаггүй юм гэсэн!!!

Шазруун, тууштай, зоримог гэж намын чинь хууччуул чамайг үнэлдэг юм билээ.

Би ч ажигласан. М.Энхболдтой яаж үзэж байсныг нь мэдэх юм. Бүгд л мэднэ. Бууж өгөөд, бүдгэрээд алга болчих залуу биш. Шахах тусам шазруун хүн юм билээ.

Гэхдээ одоо байдлыг нь харахаар бултааранд нь буланд шахуулчихаад нэг л хөдлөхөөргүй болж байж мэдэхээр харагдаад байна.

Бууж өгч л болдоггүй юм шүү. Олны хүч оломгүй далай гэдэг дээ. Үнэн байдпыг яриад гараад ирвэл өргөн олон чинь чамайг хамгаална л гэж би боддог доо.

 

 

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамъян