Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нийслэл хотын хэмжээнд голомтлон гарсан халдвар, халдварын эрсдэл бүхий газруудад гурван хоногт нийт 109,068 иргэнд шинжилгээ хийлээ. 6 хүний шинжилгээнд илэрсэн.  Өмнөх дөрвөн хүний ойрын хавьтлын таван хүнээс халдвар илэрсэн. Нийтдээ 11 тохиолдол илэрч байгаа юм" гэв.