Өсвөр насны болон насанд хүрсэн таван залуу 13 настай охиныг бүлэглэн хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гарчээ. 

Гэмт этгээдүүдийн нэг нь охинтой цахим сүлжээгээр танилцсан байна. Хэрэг гардаг өдөр охиныг сургуулийнх нь гаднаас авч явжээ. Тухайн үед гэмт этгээд охины гар утсыг авчихсан тул арга буюу нэгнийх нь гэрт очсон байна. Улмаар залуус охинд согтууруулах ундаа уухыг шаардаж, "уусан цагт чинь эндээс явуулна" гэх зэргээр дарамтанд оруулж, хүчирхийлжээ. 

Хэрэг гарсны дараа хохирогч охин өөрөө хүүхдийн түргэн тусламжийн 108 дугаарт залгаж хэргийн талаар мэдэгджээ. Мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагаа явуулж гэмт этгээдүүдийг цаг алдалгүй хэргийн газраас баривчилсан боловч маргааш нь суллажээ.

Түүнчлэн уг хэргийг гэмт хэрэг үйлдэгдэж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дараа буюу дөнгөж өчигдөр мөрдөн байцаалтад шилжүүлсэн байна. 

 Эх сурвалжийн мэдээлснээр хэргийг шалгах ажиллагаа удаашралтай байгаад хохирогчийн ар гэрийнхэн нь гомдолтой байгаа аж. Учир нь хохирогч охины сэтгэл санаа хүнд, амиа хорлох оролдлого хийсээр байгаа гэнэ.