Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр объектын гал түймрийн гурав, гал түймрийн зөрчлийн дөрөв, аврах ажиллагааны нэг дуудлага ирж, аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

Баянзүрх захын хашаанд их хэмжээний хог шатаж байсныг гал унтраах ангийн аврагчид өчигдөр 10.20 цагт бүрэн унтраасан бол Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд “Акссент” загварын суудлын автомашин шатаж байсныг унтрааж аюулгүй болгожээ.

Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн  “Төгөл” цэцэрлэгийн 15х10 метрийн хэмжээтэй сүрлэн байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг мөн унтрааж, галын аюулыг зогсоожээ.