Одоогоос гурван жилийн өмнө "Нэг л дотно” тоглолтоор  МҮОНТ-ийн нэвтрүүлэгч С.Чимгээ, Г.Чоглоонамжил, Б.Ганбаатар, Ч.Ичинхорлоо нар өөрсдийн ур чадвар, авьяас билгийг харуулж,  олны анхнаарлыг онцгой татаж байсан билээ. Тэгвэл энэ удаа нэвтрүүлэгч Г.Чоглоонамжилын гэр бүлийн гэрэл зургийг толилуулж байна. Тэрбээр Ховд аймгийн Хөгжимт драмын театрын зөвлөх найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Гомбосүрэнгийн отгон хүү. Гэргийг нь Түмээ гэдэг.

Түүний том хүүг Ч.Тэргэл гэдэг бөгөөд орос "школа"-аар арван жилээ дүүргэсэн. Өдгөө МУИС-д суралцдаг тэрбээр аавынхаа мэргэжлийг өвлөхөөр зэхэж буй гэсэн шүү.