Аав ээжийнхээ үгэнд оролгүй өөрийнхөө сонголтыг хийсэндээ одоо их харамсаж бйна. Тэглээ гээд гурван хүүхдээ яахав дээ. Манай нөхөр залуу байхын л хүүхэмсэг эр байсан юм хормойгоо татаж чаддаггүй эр юм бишүү миний охинд хань болж чадах уу гэж ээж минь хэлж байсаннь өнөөдрийг хүртэл санаанаасаа гардаггүй юм.

40 настай. Нөхөр маань даанч дэндүү банзал юмаа тэсэхийн арга алга. Нэг залуухан охинд дурлачихжээ. Тэгээд намайг чи зүгээр байж бай ганц унтаад салахын хооронд гэж бараг л уурлах маягтай ийм амдрал гэж байх уу? Би тэгээд хэн болж таарч байнаа.

Тэсвэр минь энд хүрээд алдраад ахиж тэсэж чадахгүй нь ээ. Хүүхнүүдэд захихад нөхрүүд чинь архи уугаад байвал бодмоор л юм байна нээрээ архи уугаад байна уу банзалдсанаа нуух гэж уугаад байна уу гэж. Чи миний хувьд хэн ч биш гэнээ. 3 хүүхэд гаргуулсан одоо чи хэн ч биш юм гэнэ. Ингээд хөгширсөн хойноо 3 хүүхэдтэй хэн ч биш болж үлдэж байна даа.