“Oriental Club” -ын алжаал ядаргаа тайлах сауны цогц үйлчилгээ өмнө нь 50 мянган төгрөгийн үнэтэй байсан бол онцгой хямдрал зарлаж, 15 мянган төгрөг боллоо. Энэхүү үйлчилгээнд сауны өрөө, фитнес үйлчилгээ, хөл массаж, тоглоомын өрөө, амралтын өрөө, зэрэг багтаж байгаа юм.

Мөн өндөр зэрэглэлийн технологоор бэлтгэсэн Хятад тогоочийн гарын хоолтой буфет ресторанаар үйлчилж байгаа бөгөөд 8-16 хүний багтаамжтай вип өрөөнүүд ч нээлттэй бий.

Мөн эрхэм үйлчлүүлэгчиддээ зориулан эрүүл мэндийн тураах бүтээгдэхүүн амтат коктейлоор үйлчлэхийн зэрэгцээ, фитнес өрөө, хүүхдийн тоглоомын талбай, давсан, чулуун, хуурай саун бүхий гурван өрөөтэй, дэргэдээ үсчин, гоо сайхан, маникюр, педикюрийн үйлчилгээ үзүүлж байгаагаас гадна тамхи татах өрөө гаргаж өгсөн нь үйлчлүүлэгчдийн сэтгэлд ихэд нийцэж байгаа юм.

“Oriental Club” –аар үйлчлүүлэхдээ хөл болон бүтэн биеийн массаж, дорнын уламжлалт тураах, хэлбэржүүлэх үйлчилгээтэй цэгэн болон чулуун, зүүн гээд олон төрлийн нэмэлт үйлчилгээнүүдийг авах боломжтой. Та бүхэн найз нөхдөөрөө болон хосоороо үйлчлүүлэхдээ хоёр хүний хөлний массажны тухлаг өрөөнүүд болон хосуудад зориулсан VIP массажны өрөөнд тухлаж болно.

Манай клубын саунаар үйлчлүүлсэн тохиолдолд үнэ төлбөргүй эрүүл органик шим тэжээлтэй өглөөний цайгаар дайлж, хамгийн дотно үйлчилгээ үзүүлнэ. Та бүхнийг эдгээр үйлчилгээндээ 24 цагийн турш хүлээн авах тул өдрийн хэдийд ч ORIENTAL CLUB-ыг зорин ирэх боломжтой.

Н.Чимэг

  • 1

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6

  • 7

  • 8

  • 9

  • 10

  • 11

  • 12

  • 13

  • 14

  • 15

  • 16

  • 17

  • 18