"Miss International Queen" буюу трансжендерүүдийн дунд зохион байгуулагддаг олон улсын тэмцээн нь эзэн хаан Пхумипон Адульядет таалал төгссөний улмаас хойшлогдоод байсан билээ. Тэгвэл тус тэмцээн нь энэ сарын 10-нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөжээ.

Харин манай улсаас трансжендер мисс Амина амжилттай оролцжээ. Та бүхэндээ түүний уралдаад зориулсан авахуулсан зургийг хүргье. Дашрамд сонирхуулахад өмнө трансжендер мисс Б.Солонго шилдэг 8 оролцогчийн нэгээр шалгарч байсан удаатай юм байна.