Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өнөөдөр Г.Маралмаа, Т.Цогт нарын хэргийг шүүх хурал болох байсан билээ.

Шүүгдэгч Маралмаагийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны тов мэдсэн боловч ямар нэг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байна. Шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдааныг  ирэх сарын 4-ний өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан байна. 

 Анхан шатны шүүхээс Г.Маралмааг дагавар охиноо зодож, биед нь хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хөнөөсөн хэмээн үзэж 23 жилийн хорих ял оноосон бол Т.Цогт 24 жилийн хорих ял оноосон юм. Гэвч давж заалдах шатны шүүхээс Г.Маралмаагийн ялыг хэвээр үлдээж, Т.Цогтын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрийг эсэргүүцсэн Г.Маралмаа гомдол гаргаснаар Т.Цогтыг дахин саатуулаад байгаа билээ.