Хятадууд цахим аргаар монголчуудыг залилах арга нэвтэрч байна
2017/03/28
Сүүлийн жилүүдэд БНХАУ-д цахим хэлбэрээр залилан хийх гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэж, дотоод, гадаадын компаниудын их хэмжээний мөнгийг залилах хэрэг ихэссээр байна.
Энэхүү гэмт хэрэгт хятадад ажиллаж, амьдарч буй манай иргэд төдийгүй БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авч буй компаниуд өртөх тохиолдлууд гарах хандлагатай болж байна.
Тухайлбал, бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа цахим хэлбэрээр харилцдаг компаниудын цахим хаягт халдаж, худалдаалагч компани биш өөр данс руу их хэмжээний мөнгө шилжүүлүүлэх, мөн хувь хүн, иргэд зарим төрлийн цахим үйлчилгээ авах үед “алдаа гарсан” нэрийдлээр залилагч этгээдүүд утсаар холбогдон цагдаагийн болон банкны ажилтны нэрийг барьж, дансны мэдээллийг нь авч, уг дансан дахь мөнгийг залилж авах зэргээр иргэд болон хуулийн этгээдийг хохироох асуудал гарч байгаа ажээ.
Иймд БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан авч буй манай аж ахуйн нэгжүүд худалдан авах гэрээгээ холбогдох хуулийн дагуу байгуулж, дансаар мөнгө гуйвуулахдаа худалдаалагч компани, байгууллагатай байнгын холбоотой байж нягтлан шалгаж байхад анхаарч, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг ГХЯ-ны Консулын газраас анхааруулж байна.
Зочин · 2017/03/29
HUJAA NARTAI MASH BOLGOOMJTOI NAIMAA HII HEREV HULHIDUULVAL HYTADIIN HUULI HYNALTIIN BAIGUULAGAD GOMDOL MEDUUL TSAADUUL CHINE BALRANAAA
batjargal · 2017/03/28
tsahim hudaldaa hiihdee sain anhaarah ; hudaldaanii gazar mundsan bish batalgaatai gazart ni ooroo ochood hudaldan avah ni mash zov setgel hanamjin batalgaanaas gadna eruul mended ajil amidrald chini sain talaas ni nolooldog um tand oort chi ih heregtei olon shine oorchilolt ogdog um ih ach holbogdoltoi baidag humuusee ooroo oortoo itge