С.УЯНГА

Нярай хүүхдийн хоол хүнсийг зохицуулсан хууль олны анхаарлаас гадуур байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг хэдэнтээ давж, сэмхэн батлагдчихлаа. Өөрөөр хэлбэл, 0-6 сартай хүүхдээ зөвхөн эхийн сүүгээр хооллоно. Үгүй бол торгуулахаас эхлээд эрүүгийн хариуцлага хүлээж мэдэхээр болж байна. Өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэсэн энэхүү хууль Эрүү, зөрчил гээд томоохон хуулиудын сүүдэрт дарагдсан ч байж мэднэ.

 Ямартаа ч энгийн иргэд байтугай эрхэм гишүүд ч анзаарч, ач холбогдол өгсөнгүй. Тал бүрийн төлөөлөлд ч танилцуулж хэлэлцүүлсэнгүй. Ганц нэг эмэгтэй гишүүн  цөөн хэдэн санал хэлж,  байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулж зогсов.

 

НЯРАЙН НЭМЭЛТ ХООЛЫГ ДЭЛГҮҮРТ  ЗАРАХГҮЙ

 

Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийг санаачлах болсон шалтгаан энгийн. Хүүхэдэхийн сүү хөхөхгүйгээс эрх нь зөрчигдөж байгаа. Түүнчлэн жил ирэх тусам хөхөө хөхүүлэх ээжүүдийн тоо буурсан, эхийн сүү орлуулагчийн импорт нэмэгдсэн. Эцсийн зорилго нь хүүхэд зургаан сараас хоёр нас хүртлээ заавал эхийн сүү хөхөх ёстойг иргэдэд таниулж, улмаар хуульчилж өгч байгаа юм. Өөр ямар ч нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй. Тухайлбал, 2010 онд ээжүүдийн 67 хувь нь хүүхдээ хөхүүлдэг байсан бол 2013 онд 47 хувь болж буурсан, нярайн нэмэлт бүтээгдэхүүний импорт 1997 онтой харьцуулахад ес дахин нэмэгдсэн гэх тоон мэдээллийг үндэслэжээ.  Мөн Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль батлагдаад 11 жил болсон ч хуульд нэмэлт, өөрчлөлт хийгдээгүйн дээр зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй болсон байна. Тоочвол, хуулийн нэр, хэрэглэгдэж байгаа нэршил, тайлбар буруу томьёологдсон, оролцогч талуудын харил­цааг бүрэн тусгаа­гүй орхигдсон, хуульд дур­дагдсан бүтээг­дэ­хүүний зар суртал­чилгааны зохицуулалт өнөөгийн мэдээллийн технологийн хөгжлийг гүйцэхгүй болсон, нэгээс дээш насны бал­чир хүүхдийн хоол, ундтай холбогдох харил­цаа зохицуулалтгүй ор­хигд­сон, хуулийн хэрэг­жилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээл­гэх хариуцлага сул зэргээс үндэслэн хуулийг шинэчлэн сайжруулах шаардлагатай болсон аж.

Тэгвэл төрийн мэдээллийн эмхэтгэлд  хэвлэгдсэнээр төд удалгүй хэрэгжиж эхлэх Нялх, балчир хүүхдийн хоолхүнсний бүтээгдэхүүний хууль эцэг, эхчүүдэд хэрхэн нөлөөлөх вэ. Хууль санаачлагч, Эрүүл мэндийн сайдА.Цогцэцэгийн хэлж буйгаар “Сүү багатай, халдварт өвчтэй зэрэг хүүхдээ хөхүүлэх боломжгүй тохиолдолд эмчийнзааврыг үндэслэн  нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан авч болно. Мөн эмнэлгүүдэд эхийн сүүний банк байгуулна. Хууль зөрчвөл Эрүү болон Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ” гэж байгаа юм. Эндээс харахад шөнө дундтөрөөд сүү орохгүй байсан ч эмчийг ажилдаа ирэхийг хүлээж хүүхдээ уйлуулах нь. Түүнчлэн хуульд Нялхсын сүүнтэжээл, эмчилгээний тусгай зориулалттай сүүн тэжээлээс бусад зургаан сар хүрээгүй хүүхдэд зориулсан бүхтөрлийн хүнсийг импортлох, худалдахыг хориглоно. Төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлгээс бусад хувийн эрүүлмэндийн байгууллагын доторх эмийн сан нь хуульд  заасан зориулалтын бүтээгдэхүүнийг худалдаж болно гэжзаажээ. Өөрөөр хэлбэл, нярайн нэмэлт хоолыг хэрэглэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд эмчийн жороор, дээрнь эрүүл мэндийн байгууллага доторх эмийн сангаас авах юм байна. Тэгэхээр хүнсний нэмэлтийг дэлгүүртзарахгүй бөгөөд хууль хэрэгжээд эхлэхээр дэлгүүрийн лангуун дээрх нярайн нэмэлт хоолнуудыг хураана гэж заримэх сурвалжууд хэллээ.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДААР АХЛУУЛСАН САЛБАР ЗӨВЛӨЛ БАЙГУУЛНА

 

0-6 сартай хүүхдэд өгөх нэмэлт тэжээлийг хуулиар хориглож, импортыг хатуу хянахаар боллоо. Мөн дээр ньдэлгүүр, худалдааны төвд зарах эрх хумигдаж таарах нь. Тэгэхээр энэ бүхнийг харж, хянах “дархан” эрхтэйбайгууллага, төрийн албан тушаалтан хэн байхаас хамаарч эхийн сүүгээр “дамжих” энэхүү хуульд эдийн засагбизнесээ хавчуулах гэсэн сонирхол байх вий гэдгээс олон нийт сэрэмжилж байгаа юм. Тэгвэл асуудлыг зохицуулахбайгууллага нь Эрүүл мэндийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнээр ахлуулсан салбар зөвлөл байгуулах, энэ зөвлөл нь жил бүр хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий байгууллагатай хамтран үнэлгээ хийж, дүнгЕрөнхий сайдын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулж байхаар хуульчилжээ.

Салбар зөвлөлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн даргалж, салбар зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батална.

Салбар зөвлөл “Хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээрсанал, зөвлөмж гаргаж, тэдгээрийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хуулийн зөрчлийг бүртгэх, олоннийтэд мэдээлэх, тэдгээрийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хүүхдийг эхийн сүүгээр хооллохбодлого, хуулийн хэрэгжилтийн үнэлгээг хийж, цаашид авах арга хэмжээ, Салбар зөвлөлийн үйл ажиллагааныталаар жил бүр Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулах” чиг үүргийг гүйцэтгэх юм байна.

Хууль зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасанхариуцлага хүлээлгэнэ. Хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагахүлээлгэхээр хуульчилжээ.

Дашрамд дурьдахад, “нялхсын сүүн тэжээл” (Infant formula) гэдгийг  стандартын дагуу үйлдвэрлэсэн, зургаан сархүрээгүй нялхаст зориулсан амьтан, ургамлын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн, “нэмэгдэл хоол” гэж зургаансартайгаас эхлэн хүүхдэд хөгжлийн үе шатанд нь тааруулан өгч байгаа аливаа хоол хүнс хэмээн тодорхойлжхуульд тусгажээ. 

Эхийн сүүгээр хооллох хүүхдийн эрхийг хангах, тэднийг өвчнөөс сэр­гийлэх, эхийн үүрэг хариуцлагыг дээш­лүүлэх, гэр бүл төлөвлөлтийг хан­гах зорилгоор хүүхэд төрүүлсэн оюутанд тэтгэмжтэй нэг жилийн чөлөө олго­хоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ оюутны жирэмсний бо­лон амаржсаны тэтгэмжийг тооцохдоо хөдөл­мөрийн хөлсний доод хэм­жээгээр нэг жил ажилласан гэж тооцох ба оюутны үндэсний тэтгэлгийг цуг олгоно.