Монгол Улсад “Улаан ном”-нд орсон нэн ховор амьтдын зүйл анги цөөнгүй бий. Тэдгээр ховор амьтад жил ирэх тусам цөөрсөөр одоо хэдэн арваар тоологдох болж, зарим нь бүр гарын арван хуруунд багтахаар цөөн болчихоод байгаа.

Ийн хурдацтайгаар амьтад хорогдох болсон шалтгаан нь тэд байгалийн жамаараа бус зүй бусаар үхэж, үрэгдэж буйтай холбоотой юм. Мэдээж зүй бусаар хорогдож буйн цаана хулгайн буюу зөвшөөрөлгүй хууль бус ан агнагчид байгаа нь ойлгомжтой. Өчигдөр л гэхэд Төв аймаг Лүн сумын замын цагдаагийн алба хаагчид хууль бус ангийн хэргийг илрүүлсэн байна. Тодруулбал хоёр иргэн хориотой ан хийж, “соната-5” маркийн авто машинд аргал тээвэрлэж яваад Лүн сумын цагдаагийн хэсэгт саатуулагджээ.