Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцыг даргаар ажиллаж байсан С.Анхбаяр нь авлигын хэргээр саатуулагдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хуурай дүү гэгдэх С.Анхбаярт анхны шатны шүүхээс хоёр жил хорих ял оногдуулсан байдаг. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018.09.25-ны өдөр  С.Анхбаяр, Л.Дэмбэрэлням нарт холбогдох хэргийг хэлэлцсэн байна. Шүүхээс С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг гурван жилээр хасах, Л.Дэмбэрэлнямд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д зааснаар 1.6 жил хорих, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасах ял оноосон байна. С.Анхбаяр нь Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажиллаж байсан бөгөөд авлигын хэргээр саатуулагдаад байсан юм.

Тэгвэл энэ хэргийн давж заалдахүатны шүүх хурал энэ арын 06-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдарх шатны шүүх хуралд болжээ. Улмаар С.Анхбаярт оногдуулсан ялыг нэмж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Тодруулбал,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Боржигон овогт Лхамын Дэмбэрэлнямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгсөн” гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Агинууд овогт Сайнжаргалын Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Боржигон овгийн Лхамын Дэмбэрэлнямыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг, шүүгдэгч Агинууд овгийн Сайнжаргалын Анхбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.” гэж,
2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Анхбаярын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Анхбаярын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,
4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дэмбэрнямын цагдан хоригдсон 44 хоног, шүүгдэгч С.Анхбаярын цагдан хоригдсон 75 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дэмбэрэлнямын цагдан хоригдсон 52 хоног, шүүгдэгч С.Анхбаярын цагдан хоригдсон 75 хоногийг тус тусын эдлэх ялд нь оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчилсөн байна.
Өөрөөр хэлбэл С.Анхбаярт оногдуулсан2 жилийн хорих ялыг давж заалдах шатны шүүхээс нэмж 4 жил хорих болгож нэмэгдүүлсэн байна.

Хэрвээ шүүх хуралд оролцогчид давж заалдах шатны шүүхийн энэхүү магадлалыг эсэргүүцэх юм бол хяналтын шатны шүүхэд хандах боломжтой. Ингэснээр дээрх шийдвэр түр хугацаанд буюу УДШ-ээр эцэслэгдэх хүртэл “хүчингүй” болно.  Хэрвээ УДШ-д талууд хандахгүй бол давж заалдах шатны энэхүү шүүх хурал эцсийн шийдвэр байх болно.

Бид энэ хэрийн талаар эргэж мэдээлэх болно.