Эрүүл мэндийн чанар стандартыг хангасан “Гоё гоймон” худалдаанд гарлаа
2023/03/03
“Шинэсэгэ Фүүд” ХХК-н захиалгаар Бүгд Найрамдах Солонгос улсын хүнсний шилдэг үйлдвэртэй хамтран үйлдвэрлэн гаргасан нэмэлт хатаасан ногооны амтлагчгүй, нөөшлөгч бодис агуулаагүй олон улсын чанар стандартыг хангасан бүтээгдэхүүнийг эх орондоо худалдаанд гаргалаа.
Энэхүү бүтээгдэхүүн нь Бүгд Найрамдах Солонгос улсын төдийгүй олон улсын ISO 22000 хүнсний чанарын шаардлагыг хангасан стандартаар үйлдвэрлэгдэж Европын олон оронд худалдаанд гардагаараа онцлог юм. 2023 оны 03-р сарын 02 өдрөөс эхлэн монгол орон даяар худалдаанд гарж байгааг дуулгахад таатай байна.
Бэлэн гоймон
Юуны өмнө хэлдэг зүйлээ дахиад нэг хэлчихье. Хэрэггүй шимт бодис, хэрэггүй хүнсний нэмэлт гэж байдаггүй. Сахарыг хүртэл хоосон шимт бодис гэж цоллоод л тараагаад байна цаагуур чинь. Хоосон гэдэг нь юу ч гэсэн үг юм, глюкозоос өөр юутай ч байх ёстой юм, ойлгомжгүй. Олныг талцуулсан, за талцуулдаг ч юу байхав, жингийн туухайны нэг талд төөрөлдсөн олон нийт, нөгөө талд өнөөдрөөс би гарч ирж байх шиг байна . Хортой, ходоодонд шингэдэггүй, хорт хавдар үүсгэдэг, за тэгээд муу л тодорхойлолт бүхнийг өөртөө авч байдаг энэ бүтээгдэхүүнийг яг яаж хийдэг, юу агуулдаг, ямар бүтээгдэхүүн гэдгийг хүмүүс тэрийн болгон мэддэггүй. Иддэг, гэхдээ хортой гэж бодоод л иддэг . 1958 онд Японд Андо Момофуку гэдэг нөхөр зохион бүтээснээс хойш өнөөдөр дэлхий даяар олон тэрбум порцоор хүмүүс энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэж байна. Зөвхөн 2020 онд Хятадад 46 тэрбум, Индонезид 12 тэрбум, Японд 6 тэрбум, АНУ-д 5 тэрбум ширхэг порц буюу ууттай, аягатай бэлэн хоол хэрэглэсэн гээд боддоо
Үүнийг зохиох, технологийг хөгжүүлэх, хэрэглэх хэрэгцээ шаардлага юу байв? Цаг алдахгүй, хямд, хялбар аргаар хооллох. Бэлэн гоймон нь болгосон гоймонгийн бэлдэц болон амтлагчны цуглуулгаас бүрдэх, халуун усанд хийгээд 2-4 минутанд л бэлэн болдог онцлогтой, хоолыг орлодог бүтээгдэхүүн байдаг. Гоймонгийн үндсэн түүхий эд нь улаанбуудайн гурил, далдуу модны тос, хоолны давс байдаг. Уламжлалт гоймон үйлдвэрлэлд угаасаа цавуулаг өндөртэй гурил шаарддагийн адил бэлэн гоймонгийн гурил хийхэд ч цавуулаг өндөртэй гурил хэрэглэдэг. Нэмэлтээр гурилын цавуулгийн чанарыг сайжруулах зорилгоор кансуй гэж нэрлэгддэг натрийн карбонат (Na2CO3), калийн карбонат (K2CO3) агуулсан шүлтлэг эрдэст ус байдаг. Ажигласан бол татмал гурил хийхэд нэг тусгай уусмал хийж зуурсан гурилаа маш нарийн болтол нь татаж сунгаад л, зодоод л байдаг , нөгөөх нь тасардаггүй. Тэгж татагдаж сунгагддаг, чанахад урсдаггүй болгох нууц нь энэ эрдэстэй усанд байдаг. Химийн бодис гэж ойлгож болох ч энэ уусмалыг хэрэглэснээр гурилын сунах болон гоймонг дэвтээхэд нялцайдаггүй чанар сайжрахаас гадна бие организм натри, калийн хэрэгцээгээ л авна. Хортой давс биш юм аа. Ийм шүлтлэг эрдэст ус ашиглан зуурч татсан гоймонг 2 аргаар усгүйжүүлэн хатаадаг. Тосонд шарах, халуун агаарт хатаах. Нийт бэлэн гоймонгийн дийлэнх буюу 80 гаруй хувийг тосонд шарах аргаар усгүйжүүлдэг байна. Шарахад ямар ч тос ашиглаж болох боловч далдуу модны тосыг ихэнхдээ ашигладаг. Хоргүй, хямд, олдоц ихтэй, өвөрмөц үнэр амтгүй. Гоймонг шарах үед түүнд агуулагдах ус нь өндөр температурын улмаас нүдэнд үл харагдах сийрэг бүтцийг гоймонд үүсгэн ууршиж зайлуулагддаг ба дулааны боловсруулалт хийж байгаа тул цардуулын болон уургийн задрал ч явагддаг. Усанд хийгээд хурдан хугацаанд "болдог" чанар нь үүнтэй холбоотой байдаг. Ингээд гоймон бэлэн. Шарж болгосон гоймонд харьцангуй өндөр буюу 10%-иас дээш тос агуулагддаг тул агуулагдах тосны исэлдэх хугацаагаар гоймонгийн хадгалагдах хугацаа тодорхойлогддог. Халуун агаарт хатаахад дээрхтэй ерөнхийдөө төстэй үйл явц явагддаг бөгөөд нэг ялгаа нь тосны агууламж маш багатай, удаан хугацаанд хадгалагдах гоймон хийж болдог бөгөөд амтаараа шарсан гоймон шиг таашаагддаггүй тул үйлдвэрлэл багатай байдаг. Амтлагчны төрлүүдээс гоймонгийн нэр төрөл шалтгаалдаг ба амтлагчаар янз бүрийн хатаасан үхэр, тахиа, гахайн мах, төрөл бүрийн хатаасан ногоонууд, амтлагч ногоонууд болон бидний айгаад байдаг MSG буюу глютамат натри ордог. Хэрвээ айсан хэвээрээ л байвал тэр бичвэрийг дахин уншаарай .
Биохимийн бүх урвалууд усан орчинд явагддаг тул хатааж усгүйжүүлсэн тул хадгалах хугацаа урттай байдаг. Чийг авахуулахгүйн тулд битүү, нийлэг уут саванд савлах шаардлагатай. Ходоодонд задардаггүй, хорт хавдар үүсгэдэг гэх мэт мэдээллүүд нь ор үндэсгүй худлаа. Ходоодыг дурандсан бичлэг яваад байсан даа. Идсэн гоймон нь дараа өдөр нь бүрэн бүтнээрээ байж л байсан. Боломжгүй шдээ . Fake мэдээлэл, эсвэл тэр дурандуулсан нөхөр урд өдөржин архидсан байж болох л юм. Архи хоол шингээлтийг саатуулчихдаг . Логикоор болоход л Япончууд тэрбум тэрбум порцоор гоймонгоо идээд л урт наслаад байна. Эсрэгээрээ манайхан мууг нь гайхаад хэд насладаг билээ. Бэлэн гоймонгийн технологи хөгжиж бидэнд шаардлагатай аминдэм, эрдэс, эслэгээр баяжуулсан гээд олон төрлийн гоймон үйлдвэрлэгддэг юм байна шүү. Бусад айлын хүүхдүүд хоолоо маш түргэн болгож идээд л, бусад цагаа хөдөлмөрлөж хөгжихөд, амьдрахад зарцуулж байна. Манай хүүхдүүд харин цайны цагаараа хоолны газар, ресторанд орохоор алга болдог, эсвэл гэрээсээ хоол хийж ирсэн гээд тагтай саванд удааж удааж иддэг. Үүн дээрээс л эрүүл мэнд, нийгэм, хөгжлийн маш том ялгаа гардаг шүү!
ХүнснийИнженер О.Гал-Очир