Гурван настай хүүгийн биеийн байдал хүнд, ухаан ороогүй хэвээр байна
2023/03/13
Хамтран амьдрагчийнхаа 3 настай хүүг ухаангүй болтол нь зодож зугтаасан ноцтой хэрэг энэ сарын 8-нд гарсан.
Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж таслан сэргийлэх, цагдан хорих арга хэмжээ өвсөн бөгөөд шалгалтын явцад Л-ын хамтран амьдрагч Э нь 3-6 настай хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай Б-г зодож гэмтээсэн, хүчирхийлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон юм.
Хохирогч 3 настай хүү сээр нуруу, гарын шуу хугаралтай, шулуун гэдэс няцралттай, тархинд цус хуралттай ухаангүй байдалтай ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм.
Бид хүүгийн биеийн байдал ямар байгаа талаар ГССҮТ-өөс тодруулахад:
Одоогоор ухаан ороогүй байна. Биеийн байдал маш хүнд. Амьсгалын аппаратанд байгаа. Зүрх судасны дэмжлэгтэй байна гэсэн үг. Цаашдын тавиланг хэлэх боломжгүй. Шаардагдах бүхий л тусламж үйлчилгээг үзүүлж байгаа гэв.
Ухаан · 2023/03/13
Ухаан орчоосой бие муутай л хүн гарна гэхдээ яая гэхэв