Хэтэвчний АРДЧИЛАЛ
2016/12/14
Ж.Батзандан: Энэ журмыг баталбал мөнгөтэй хэдхэн хүн намын даргад нэр дэвшинэ
Даргын эрэлд мордсон АН сунгаандаа хэтэрхий өндөр босго тогтоосон талаар гишүүд, дэмжигчид нь цухалдаж эхлэв. АН-ын даргын сонгуулийг зохион байгуулах хорооноос нэр дэвшихдээ 250 сая төгрөг өвөртөлж ирэх даалгавар өгсөн нь ийн бухимдахад хүргэжээ. Энэхүү дэнчингийн хэмжээ намын даргад горилж буй Ж.Батзандан, Г.Батхүү, Л.Гантөмөр, М.Чимэддорж нарыг эгдүүцэхэд хүргэжээ. Жишээ нь, энэ тухай мздээллийг сөрөг хүчин доторх сөрөгч гэгдэж буй Ж.Батзандан гишүүн олон нийтэд хамгийн түрүүнд илчлэв.
Тэрбээр “Надад 250 сая төгрөг байхгүй. Энэ босго бол Ж.Батзандан шиг хүмүүсийг АН-ын даргад өрсөлдүүлэхгүй гэсэн босго. Г.Батхүү шиг хүмүүсийн давж чадах хэмжээ. Монголын өнцөг булан бүрт архи зардаг хүмүүсийг өрсөлд гэж байна” гэв. Харин УИХ-ын гишүүн асан Г.Батхүү “Мөнгөөр бус мөрийн хөтөлбөрөөр урьдчилсан шалгаруулалтаа хийе гэж их хэлсэн дээ. 250 сая гэдэг арай л дэндүү байна шүү. АН-ын үе үеийн сунгаа дэнчингүй явагддаг, бодлогын өрсөлдөөний талбар байсан. Энэ уламжлал эвдэгдсэнд харамсаж байна” гэсэн бол, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр “АН-ыг шинэчлэх ёстой гэдэг нь алхам тутамд л харагдаж байна даа. Юун 250 сая төгрөг вэ” гэжээ. Харин горилогчдын дунд шинэ хүнд тооцогдож буй М.Чимэддорж “Мөнгөний эсрэг мөнгөөр тэмцэхгүй. Мөнгөний эсрэг зарчим, ёс зүйгээр тэмцэх ёстой. Мөнгөтэй нь өрсөлдөх боломжтой байж болохгүй” хэмээн тодотгосон юм.
Онцлоход, шуугиан дэгдээгээд буй дээрх мөнгөн дүн бол тус намын даргын сонгуулийн зардлын зөвхөн 10 хувь. Өөрөөр хэдбэл, намын даргад өрсөлдөгчдийн хамгийн бага дэнчин. Хэрвээ хоёр хүн дэвшвэл нэг нэр дэвшигчээс гаргах дэнчин 1.25 тэрбум хүртэл өсөх тооцоо гарч байгаа аж. Учир нь энэ удаагийн намын даргын сонгуулийг 2.5-2.8 тэрбум төгрөгөөр зохион байгуулах тооцоог Намын даргын сонгуулийг зохион байгуулах хорооноос гаргажээ. Тиймээс техник технилогийн дэвшлийг ашиглаж, бага зардлаас намын даргын сонгуулийг зохион байгуулах саналыг Ж.Батзандан гишүүний зүгээс дэвшүүлсэн юм. Тэрбээр “АН-ын 180 мянган гишүүн эсэргүүцлээ илэрхийлэх хэрэгтэй. Хэрэв энэ журам батлагдах юм бол АН-ын мөнгөтэй хэдхэн хүн намын даргад нэр дэвшинэ. Улсын төсвөөс хулгай хийсэн мөнгөөрөө цөөхөн хэдэн хүн АН-ын даргын суудлыг худалдан авах гэж байна. Эдийн засгийн хямралтай энэ үед 250 сая, 500 сая төгрөг төлж АН-ын даргад өрсөлдөх хүн олигархиудаас өөр байхгүй” гэв. Харин АН-ын зарим гишүүний зүгээс дэмжиж буй хүндээ гар татахгүй хандив өргөнө гэдгээ мэдэгдээд байна Тздний нэг болох Зам, тээврийн сайд асан М.Зоригт “Намаа шинэчлэх хөтөлбөр, бодлого нь таалагдсан нэр дэвшигчид намын даргын сонгуулийн сунгаанд нь 50 сая төгрөг хандивлана” гзж байр сууриа илэрхийлсэн.
Уг нь өнгөрсөн долоо хоногт тус намынхан VI Их хурлаараа гишүүнчлэлийг цахим хэлбэрг шилжүүлэн нээж, намын даргыг бүх гишүүдийн дундаас ил тод, ардчилсан зарчмаар сонгодог тогтолцоогоор сонгоно, улмаар үндэсний хэмжээнд дэмжлэг авсан жинхэнэ лидер төрнө хэмээн тунхаглаж байв. Ингэхдээ АН-ын гишүүн, 18 нас хүрсэн хэн ч намын даргад нэр дэвших эрхтэй зэргээр эрх тэгш байх зарчмыг баримталсан хэмээж байлаа Харин тус намын сонгуулийн хорооны гаргасан шалгуур үзүүлэлтэд АН-д элсээд таван жил болсон гишүүн, багадаа 250 сая төгрөгийн дэнчин тушаасан байх зэргийг суулгахаар болжээ. Улмаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлпийг багтаасан 30 хүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн хорооноос тогтоосон дээрх босго тус намын дээд байгууллага Их хурлаас гаргасан шийдвэртэй зөрчилдөж байгааг гишүүдийнх нь зүгээс хэлэх болжээ. Хэрэв сонгуулийн хороо нь дээрх шийдвэрээ эргэж харахгүй бол АН-ын даргын сунгаа бодлогын өрсөлдөөн бус тус намд хэтэвчний ардчилал тогтох нь бараг ойлгомжтой болж байна. Үүний дагуу намын даргын төлөө өрсөлдөх хүмүүсийг энэ сарын 17 буюу ирэх бямба гариг хүртэлх хэдхэн хоногийн хугацаанд бүртгэхээр товлосон. Харин тогтоосон босгыг давсан нэр дэвшигчдийн дундаас ирэх нэгдүгээр сарын 29-нд хамгийн олон санал авсан АН-ын шинэ даргаар сонгогдох юм.
Д.МЯГМАРДОРЖ
/ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Т.т · 2016/12/14
Сүүлийн жилд АНийн засаглалын үед бялуу хүртсэн хүмүүсийг хэлж байгаа юм. Чухам тэд л дор хаяж энэ 250-г олсон учраас. Хэн нэр дэвшүүлэх вэ? гэдгийг харах л үлдлээ.
шаабар · 2016/12/14
Iim baidlaar songuuli yzvuulah gej baigaa bol shinechlel ogt yavagdahgui6 Tiimees buh gishuud songuulid oroltsohgui baisan ni zuitei shuu. -r ni sungaagaa zaaval bieer gazar deer ni ovhij hiihgui hevleleer damjuulah taniltsuulgaa yzvuulj yagaad bolohgui gej. Garguundaa garsan munguu uur heregtei zuild daraagiin songuulid zarchuulaj bolmoor