Х.ЦОМ

АН-ын даргын сунгаа ил далдаар аль хэдийн эхэлсэн ч уржигдар /2016.12.12/ албан ёсоор эхлүүлж байгааг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр зарласан. Тэгвэл өчигдөр /2016.12.13/ сунгаатай холбоотойгоор “АН-ын даргад нэр дэвших бол урьдчилж 250 саяыг тушаах юм байна. Зардлын 10 хувь”  гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан зарласан юм. Энэхүү мэдээлэл олон нийтийн дунд нэлээд хүчтэй шүүмжлэл өрнүүлж байна. Тэгвэл өчигдөрхөн намын даргын зардлаа ил болгосон Ж.Батзандан гишүүн “Миний бие АН-ын даргад өрсөлдөх шийдвэр гаргалаа. Дэмжигчдээсээ менге босгох, хандив цуглуулах аянаа эхлvvлж бна. Хамтдаа зvтгэе” хэмээлээ.

Эх сурвалж: www.polit.mn