Шүлхийгээр өвчилсөн 1816 малыг устгаад байна
2014/02/19
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Онцгой байдлын ерөнхий газарт ажиллахдаа Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тус аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлагуудтай видео хурал зохион байгуулж шүлхий өвчинтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй мэдээллийг сонссон юм. Видео хурлын үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва шүлхий өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг чанд сахиулах, өвчний тархалтыг зогсоох, өвчнийг тархаахгүй байх, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллах үүрэг чиглэлийг аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлагуудад өглөө.
Мөн орон нутгийн удирдлагаас нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангуулах ялангуяа шүлхий өвчинтэй тэмцэх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах, халдварын голомтод үүрэг гүйцэтгэж байгаа ажиллагсдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нөхцлийг хангах, түүнчлэн тухайн өвчнийг богино хугацаанд бага зардлаар дарах ажлын хүрээнд нэн шаардлагатай эм тариа, вакцин, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисоор хангах ажлыг холбогдох яам, агентлаг, мэргэжлийн байгууллагуудтай шуурхай холбогдож зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж хил залгаа Дорнод, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгийн 13 сум, нийслэлийн 6 дүүргийн хилийн заагуудад зорчигч тээврийн хэрэгслийг шалган бүртгэх товчоо, улсын болон орон нутгийн чанартай зам, гүүрийн уулзваруудад байнгын болон хөдөлгөөнт эргүүл, ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг байгуулан зорчигч тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Нийтдээ 264 цэгт 1247 хүн, 245 тээврийн хэрэгсэл буюу Байнгын хяналтын 160 цэгт 762 хүн, 129 тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнт хяналтын 57 цэгт 242 хүн, 53 тээврийн хэрэгсэл, үзлэг тандалтын 11 цэгт 31 эмч мэргэжилтэн 12 тээврийн хэрэгсэл, устгалын 19 цэгт 165 хүн, 36 тээврийн хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн 17 цэгт 47 хүн, 15 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байна.
Шүлхий өвчин гарсан 3 аймгийн халдварын голомтод Онцгой байдлын газар, хэлтсээс давхардсан тоогоор 105 албан хаагч, 10 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байна.
Хэнтий аймгийн Галшар сумын халдварын голомтод Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн албан хаагчид “АРС” автомашин, Дорноговь аймгийн шүлхий өвчин гарсан 4 сумдын халдварын голомтод тус аймгийн нутагт байрлалтай ЗХ-ний 336 дугаар ангийн 2 ширхэг “АРС”, Сүхбаатар аймгийн 4 сумын халдварын голомтод Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн цэргийн 0184, 0146 дугаар ангиас давхардсан тоогоор 58 албан хаагч, 10 тээврийн хэрэгсэл тус тус үүрэг гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар дээрх 3 аймгийн 11 сумын халдварын голомтод бүгд 1886 мал өвчилсний 1816-г устгаад байна.
ie;gjug cv · 2014/02/20
ТЭРБИШДАГВА ДААХГҮЙ НОХОЙНД БУЛУУ ГЭГЧЭЭР ДУЛАМДОРЖИД ХУРАНДАА ЦОЛ ӨГСӨН НЬ ГАЙ БОЛЖ, ОДОО ДУЛАМДЛОРЖ ХУРАНДАА ЦОЛОО ДААХГҮЙ, ЧИРЖ ЯВАХ БОЛЖЭЭ. ХӨӨРХИЙ. ХАМТ ОЛОН АЖИЛЧДААСАА НЭГ ХҮНЭЭС Л ГЭХЭД 100000 ТӨГРӨГ АВЧ, ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ КИНО ХИЙНЭ. ҮҮНИЙГ ХИЙВЭЛ БИД ГАМШГИЙГ МАРТАНА ГЭЖ ТЭРБИШДАГВА, ДУЛАМДОРЖ НАР УДАА ДАРАА ЯРЬЖ ТАНИУЛСАН. ОДОО НӨГӨӨ ГАМШИГ БОЛОХ ШҮЛХИЙ ӨВЧИН ДЭЛГЭРЭЭД БАЙХАД ЗУГТААГААД **** СОЛОНГОС УЛС РУУ ЯВЧИХДААГ ЁСТОЙ ХҮНД ГАРУУД ЮМ АА. ТӨРИЙН АЖЛЫН НЭГ БОДИТ ЖИШЭЭ
ie;gjug cv · 2014/02/20
ДЭЛХИЙГ АЙЛГАДАГ А ЗЭРЭГЛЭЛИЙН ӨВЧИН ДЭРГЭД ЧИНЬ ИРЧИХЭЭД СААРАЛ ОРДНЫ ХААЛГЫГ ТОГШИЖ, УЛСЫН ТӨСВӨӨС МӨНГӨ УРСАЖ, МАЛЧИД МАЛАА БУУДУУЛЖ СЭТГЭЛ САНАА, ХӨРӨНГӨӨӨР ХОХИРЧ БАЙХАД УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА ТЭРБИШДАГВА, ОБЕГ-ЫН ДАРГА ДУЛАМДОРЖ НАР НАМЫН ДАРГАТАЙГАА ЗОЛГОЛТ ХИЙЖ, ТАНСАГЛАЖ, АРД ТҮМНЭЭР ДААЖИГНАН, ШҮЛХИЙ ГОЛОМТОД АЖИЛЛАХ НЬ БИД НАРЫН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ХИЙДЭГ АЖИЛ БИШ, МАНАЙ ОНЦГОЙН ДООД АЛБАН ТУШААЛТНУУД АЖИЛЛАЖ БАЙГАА, бид их юм хийж байгаа, биднийг ард түмэн СЭТГЭЛ САНААГААР ДЭМЖ гэж хэвлэлээр МЭДЭГДЭЖ БАЙГАА НЬ ЁСТОЙ ИЧГҮҮРТЭЙ БАЙНА. ЭНЭ ҮЙЛДЭЛ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫГ, УЛС ОРНЫГ ШИВШИГЛЭЖ БАЙНА.
ie;gjug cv · 2014/02/20
ХАМГИЙН ХАЧИРХАЛТАЙ, ИНЭЭДЭМТЭЙ ЮМ БОЛ ЗАСГИЙН ГАЗРЫН УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА ТЭРБИШДАГВА ҮҮРЭГ ӨГСӨН ОБЕГ-ЫН ДАРГА ДУЛАМДОРЖИЙГ ДАГУУЛААД ШҮЛХИЙГ ЭС ТООН СОЛОНГОС УЛС РУУ НАМЫН ДАРГАТАЙГАА ЗОЛГОХ ГЭЭД ЯВСАНД БАЙГАА ЮМ. ТЭРБИШДАГВА, ДУЛАМДОРЖ 2-ЫГ ЗОЛГОЛТ ХИЙЖ ТАНСАГЛАЖ ЯВАХАД АРД ТҮМЭН МАЛАА БУУДУУЛЖ, БУЛЖ БАЙГАА НЬ ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГО БОЛОЛТОЙ. ТЭРБИШДАГВЫГ АЛТАНХУЯГ ДИЙЛЭХЭЭ БАЙСАН БАЙНА.
шударга ёс · 2014/02/20
ОБЕГ-ЫН ДАРГА, УДИРДЛАГУУДЫГ ГАДААД, ДОТООДООР АЯЛАН ЗОЛГОЛТ ХИЙЖ ЯВАХ ХОЙГУУР ШҮЛХИЙ ӨВЧНИЙ АЮУЛ МОНГОЛЫГ НӨМРӨВ 2014 оны 1 дүгээр сарын 27 –ны өдөр Сүхбаатар аймгийн Наран, Онгон, Дарьганга суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан талаар Онцгой байдлын ерөнхий газар мэдээлэв. Гэтэл уг өвчин нь нилээд эрт илэрсэн байна. Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага уг өвчин гарсан талаарх мэдээллийг олон нийтээс нууж, ийтэд зарлалгүй, хорио цээрийн дэглэм тогтоолгүй цаг ихээхэн алдсан байна. Олон улсад зартай “А” зэрэглэлийн өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үүрэг хүлээсэн Онцгой байдлын ерөнхий газрын дарга Дуламдорж нь уг өвчинтэй тэмцэх, хорио цээрийн дэглэмийг сахиулахын оронд БНСУ-д 7 хоног зугаалж, намынхаа даргыг эргэж, золголт хийж явах хойгуур нь 1 аймгийн 3 сумыг хамарсан шүлхий өвчин нь Сүхбаатар аймгийн Наран, Онгон, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ, Өргөн зэрэг 3 аймгийн 10 орчим сумыг хамарч өвчний хүрээ 7 хоногийн дотор 3 дахин өсөв. Түүнчлэн Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Энх-Амар нь шүлхий өвчин ч яамай золголт чухал гэж үзсэн юм байлгүй. Даргатайгаа барилцалдан албаны автомашин хөлөглөн 2014 оны 2 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Өвөрхангай аймагт айл хэсэн золголт хийх ажлаа үргэлжлүүлсэн байна. Гамшигтай тэмцэх ажилд, тэр тусмаа хүн, малын “А” зэрэглэлийн гоц халдварт өвчний үед цаг алдаж болдоггүй. Цаг л алдах юм бол тухайн өвчний аюулын харанга маш хурдан тархдаг. Үүнээс болоод тухайн өвчнийг дарах, хор уршгийг арилгах зардал хэдэн арван тэрбумаар өсдөг. Хэрвээ ОБЕГ-ын удирдлага мэргэжлийн, ажлын дадлага туршлагатай хүн байсан бол энэхүү шүлхий өвчнийг зөвхөн анх илэрсэн тэр нэг, хоёр хот айлын хүрээнд нь нам дарж болдгийг өмнөх түүх гэрчилдэг.Нэгэнт онцгойгийн удирдлагын мэдлэг, дадлага, ажлын идэвх санаачилга дутаад дэлхийд зартай “А” зэрэглэлийн өвчнийг нэг аймгийн нэг сумын нэг, хоёр хот айлын хүрээнд нам дарж чадалгүй, 3 аймгийн тэр дундаа олон улсын төмөр зам дамжин өнгөрдөг бүс нутгийг хамруулан дэлгэрүүлсэн болохоор энэ өвчний асуудал нь ОБЕГ-ын эрх хэмжээнээс нэгэнт хальснаар уг өвчинтэй тэмцэх ажлыг Засгийн газар гардан зохион байгуулах нь тодорхой болов. Хамгийн хачирхалтай нь Шадар сайд Д.Тэрбишдагва “Таныг туслахаа Онцгой байдлын ерөнхий газрын даргаар томилсон гэдэг яриа оны өмнөөс эхлэн яригдсан. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлээч” гэсэн сэтгүүлчийн асуултад “Т.Дуламдорж өмнө нь миний зөвлөхөөр ажиллаж байсан, УИХ-ын сонгуульд манай намаас нэр дэвшсэн, хуульч мэргэжилтэй, төрийн анхан шатны байгуул**********с УИХ-ын Тамгын газар хүртэл ажиллаж байсан ажлын туршлагатай залуу хүн. Би Т.Дуламдоржийг онцгой нөхцөлд маш сайн ажиллаж байгаа гэж хэлэх байна. Т.Дуламдорж дарга миний төрсөн ах Д.Пүрэвдаавуугийн ажлын туршлага, шударга үнэнч зан чанарыг нь үнэлж, тодорхой хугацаанд өөрийн зөвлөхөөрөө ажиллуулж байгаа, миний хамаатнаас сайд, дарга, төрийн өндөр дээд албан ту******л хашиж байгаа хүн байвал би огцорход бэлэн” гэж хээв хариулж, үндсэн хууль зөрчин байж, ахин дахин хурандаа олгож байсан нь саяхан. Гэтэл бодит байдалд “онцгой нөхцөлд маш сайн ажилладаг” ОБЕГ-ын дарга Дуламдорж, “ажлын туршлага, шударга үнэнч зан чанартай” Дуламдоржийн зөвлөх Д.Тэрбишдагвын ах Д.Пүрэвдаавуу нар Сүхбаатар аймгийн нутагт дэвсгэрт 2014 оны оны 01 дүгээрд илэрсэн “А” зэрэглэлийн мал, амьтны гоц халдварт өвчнийг эс тоож, нийтэд мэдээлэхгүй удааж, байнгын бэлэн байдлыг хангасан байх ёстой ОБЕГ-ын Дуламдорж юу ч хийгээгүй байна. Тэр ч бүхэл 6 сарын хугацаанд малаа тарих, 6 сарын хугацаанд бэлэн байх ёстой вакцин байхгүй, хугацаа нь өнгөрсөн вакцин хийж, малчин түмнийг хуурснаас болж, нэг аймагт гарсан шүлхий өвчин 3 аймгийг дамнах улмаар тархах аюултай болоод байна. Дэлдгэр нь битүүрсэн ОБЕГ-ын дарга Дуламдорж 2014 оны 2 дугаар сарын 7-нд хуралдаж, Улсын Онцгой комиссын дарга Тэрбишдагвын өгсөн “шүлхий өвчний тархалтыг хурдан хугацаанд зогсоох, өвчнийг хязгаарлах, халдваргүйжүүлэлтийн ажилд хяналт тавих зэрэг үүрэг чиглэл”-ийг эс тоож, эрхэлж, Солонгос улс явж, намын даргатайгаа золгож 7 хоногоор зугаалж яваад өнөөдөр ирлээ. Эсвэл Шадар сайд Тэрбишдагвын “онцгой нөхцөлд маш сайн ажилладаг” ОБЕГ-ын дарга Дуламдорж Солонгос улсаас шүлхийн вакцин авчирсан болов уу?
шударга ёс · 2014/02/20
Шүлхий өвчин малын биед нууц байдалд сар шахам болж айгаад илэрдэг өвчин. Гэтэл Тэрбишдагва НЭГ сарын 25-нд илэрсэн өвчинд зориулж, нам арга хэмжээ авч байгаа, сая дөнгөж өндөр арга хэмжээ авч байгаа нь өнгөрсөн хойно нь хашгиарв гэгч болжээ. ТЭРБИШДАГВА, ДУЛАМДОРЖ НАР ЭНЭ ИХ ЗАРДАЛ ГАРГАЧИХААД ИЧИХГҮЙ БАЙНА УУ,