МАХН МУГТ, Дэлхийн аварга С.Батцэцэгт намынхаа батлахыг хүчээр гардуулжээ
2014/02/19
МАН-ын 200 гаруй гишүүд намын даргыг эсэргүүцэж МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаа гэх мэдээлэл цацагдаж эхлэсэн. Удалгүй тэд Олимпийн хүрэл медальт, МУГТ, Дэлхийн аварга С.Батцэцэг манай намд гишүүнээр элслээ хэмээсэн юм. Гэвч түүнд намынхаа батлахыг албан хүчээр гардуулжээ.
Тодруулбал, МУГТ, Дэлхийн аварга С.Батцэцэг МАХН-д элсэж байгаагаа өөрөө огт мэдэгдээгүй бөгөөд өөрийнх нь ч хүсэлтийг авалгүй шууд тулган гардуулсан байна.
Тэрбээр "Хувьсгалт намд элсэх гэж очоогүй. Хүнтэй хувийн журмаар уулзахаар очсон байсан юм. Тэр хүн маань МАХН-ын байран дээр байна гэж хэлсэн. Хүнтэй уулзаад сууж байтал дарга нар нь ороод ирсэн. Тулгамдсан санамсаргүй л үйл явдал болчихсон. Ямар нэгэн намд элсэж, намын харьяалалд ороод улс төр сонирхож байгаа юм биш. Олон хүний дэргэд нэр бичсэн батлах гаргаад ирэхээр нь яаж ч чадаагүй. Батлахыг нь буцааж өгнө. Ямар нэг байдлаар улс төрийн карьер хөөх хүсэл байхгүй. Намайг 2016 оны олимп хүлээж байгаа би спортоо л сонирхоно. Тиймээс би МАХН-ын батлахаа буцаана" гэдгээ мэдэгдлээ.
Д.Ана