Зарлан дуудах үед жолооч гарч ирвэл машиныг журамлахгүй
2014/02/20
Бусдын хөдөлгөөнд саад учруулан нэгдүгээр эгнээнд автомашинаа орхисон иргэдийн тээврийн хэрэгслийг ЗХУТ-өөс л ачиж зөөвөрлөн журмын хашаанд хүргэх ажиллагааг гүйцэтгэдэг гэсэн нийтлэг ойлголт нийгэмд бий.
Тэгвэл үгүй юм байна. ЗХУТ-өөс гадна ЗЦГ-аас зөвшөөрөл авсан зургаан компани нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг зөөвөрлөх ажиллагааг гүйцэтгэдэг юм байна. Мөн сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байсан хоёр сартай хүүхдийн автомашинтай нь журамласан гэх асуудалд ЗХУТ-ын ачигчид ямар ч хамаагүй гэнэ.
ЗХУТ-ын ОНХА-ны ажилтан А.Мөнхбаяраас үйл ажиллагааных нь талаар тодруулсан юм.
"Хоёр сартай хүүхдийг автомашинтай нь цуг журамласан" гэх мэдээлэл олон нийтэд түгээд байна. Энэ талаар тайлбар хийгээч, яг юу болсон юм бэ?
Манай байгууллага бол ачаагүй . Манай байгууллагыг ачсан гэдэг бол ташаа мэдээлэл. Энэ талаар анх өнөөдөр сонины сэтгүүлч бичсэн байсан. Гэхдээ уг сэтгүүлч маань манай хэвлэл мэдээллийг ажилтанаас тодруулаагүй. Манай ажилтан ч ийм худалаа мэдээлэл өгөөгүй .
Хэрэв машин ачих гэж байхад дотор нь хүүхэд байвал ямар арга хэмжээ авах вэ? Ачилт хийгдэх үү?
Дотор нь ямар нэгэн хүүхэд, болон хүн байх юм бол ачилт хийгдэхгүй. Гэхдээ энэ асуудлыг овжиноор ашиглан зарим зөрчил гаргасан жолооч машиндаа хүн орхиж явах тохиолдол байдаг.
Машинаа ачуулсан тохиолдолд зөвхөн танай байгууллага руу л ханддаг. Ер ачилтын үйл ажиллагааг танай байгууллага ганцаараа хариуцдаг юм уу?.
ЗХУ Төв нь 12 ачигч машинтай. Үүний гурав нь эвдрэл үүссэн, зам тээврийн осол гаргасан машиныг ачиж зөөвөрлөдөг. Манай байгууллагын ачигч машин нь тусгай тоноглогдсон, чанга яригч, дотуур станцтай.
Нэгдүгээр эгнээнд журам зөрчин байршуулсан автомашиныг ачдаг манайхаас гадна зургаан компани байдаг. Эдгээр байгууллага манай мэдээллийн санд цаг тухай бүрт нь мэдээлэлээ өгдөггүйн улмаас удирдлагын төвийн өдөр тутмын ажилд чирэгдэл учруулж, мөн ард иргэдийг бухимдуулах нь цөөнгүй. Гомдол гардаг гол шалтгаан нь машинаа ачуулсан иргэн манайд хандаж хаана байгааг нь асуудаг. Харин тухайн ачилтыг манай байгууллага биш бусад зургаан байгууллага хийсэн тохиолдол мэдээлэл нь манай дээр байдаггүй. Энэ асуудлаас үүдэн гуравдугаар сарын нэгнээс шинэ журам батлагдана. Энэ нь ачилт хийдэг бусад зургаан кампанитай хамтран нэгдсэн нэг мэдээллийн сантай болох асуудал юм.
-Машинаа ачуулсан тохиолдолд ганцхан танай байгууллага руу л ханддаг. Түүнээс биш хувийн зургаан кампани байдаг. Мөн мэдээлийн сан нь нэгдсэн биш гэдгийг иргэд төдийлөн мэдэхгүй шүү дээ?
Хамгийн гол нь иргэдэд чирэгдэл учруулж байгаа асуудлыг удахгүй шийдвэрлэхээр ажиллаж байна. Тиймээс бид удахгүй шинэ журмын дагуу нэгдсэн мэдээллийн сантай болно.
Зарим нэг хүмүүс зогсоолын асуудлаа шийдвэрлэж чадаагүй байж хүний хувийн өмчид халдаж, автомашин ачих нь буруу гэдэг?
Зогсолын асуудал бол одоо хэлэлцэгдэж байгаа. Иргэд үйлчлүүлж байгаа газрынхаа харалдаа нэгдүгээр эгнээнд машинаа тавиад орхичихдог. Уг нь бол 200, 300 метрийн цаана зогсоол боловч тэнд машинаа тавьхгүй. Бас төлбөртэй зогсоол, байрны дундах зогсоол зэргийг ашиглаж болно шүү дээ. Ер нь нэгдүгээр эгнээнд машин байршуулснаас үүдэж, замын хөдөлгөөнд саад учруулан түгжирэл үүсгэж байгаа юм.
Автомашин ачихдаа ямар журам баримталдаг вэ?
Эхлээд 5-10 минут зарлан дуудна. Энэ хугацаанд гарч ирэхгүй бол машиныг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эхэлнэ. Хэрэв зарлан дуудаж байх үед жолооч гарч ирэх юм бол ямар ч төлбөр, мөнгө авахгүй бөгөөд машиныг журамлахгүй.
Хэрэв танай байгууллага ачилт гүйцэтгэж байх үедээ тухайн автомашинд гэмтэл учруулвал хохирлыг нь барагдуулдаг уу?
Манай байгуулга маншин ачихаасаа өмнө дүрс бичлэг хийдэг. Уг дүрс бичлэгт тухайн машиныг ачихаас өмнө ямар нэгэн сэв байсан үгүйг баталгаажуулдаг гэсэн үг юм. Хэрэв ямар нэгэн тийм асуудал гарсан бол манайд санал хүсэлтээ гаргаад тухайн үеийн бичлэгийг үзэж болно. Хэрэв манай байгууллагын ажилтан тухайн машиныг зөөж байх үедээ ямар нэгэн сэв зураас гаргах юм бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
Машинаа ачуулсаны дараа хаанаас очиж авах, торгуулийн мөнгөө хаана төлөх, хэдэн төгрөг төлөх вэ гээд л хүмүүсийн өмнө олон асуулт гарч ирдэг. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
Манай албаныхан бэлнээр төлбөр тооцоо авах ёсгүй. Бэлэн бусаар гүйлгээ хийх бөгөөд энэ нь төрийн дансанд шууд орно. Бүх банкны салбараар энэхүү зөөж шилжүүлэх үйлчлгээний хураамжийг шилжүүлнэ. 7000-4455 утаснаас дансны мэдээлэл, өөрийн машинаа аль журмын хашаанд байгаа талаар бүх мэдээллийг авч болно. Гэхдээ ЗЦГ-аас зөвшөөрөлтэй ОЧУТ, Хас транс, Авто гранд мастер, Тэнүүн огоо, ВММL-2, Ачит сэлэнгэ гэх компаниудын ачилт хийсэн мэдээлэл бидэнд байдаггүй. Зөвхөн ЗХУТ-ын ачигчид ачиж явсан бол мэдээлэл нь бидэн дээр тодорхой байдаг юм. Уг нь бол ачилтын талаар бусад зургаан компани бидэнд цаг тухай бүрт нь мэдээллээ ирүүлдэг бол иргэдийг хүндрүүлэх асуудал гарахгүй л дээ.
Хураамжны хувьд тухайн машины моторын багтаамжнаас хамаарч байна.
900-2500 мотортой бол -70,000
2501-3000 мотортой бол -75,000
3901-ээс дээш бол 80,000 мянган төгрөг байгаа. Одоо яригдаж байгаа нэг зүйл бол машиныг ачиж явах биш дугуй түгжих үйлчилгээг нэвтрүүлэх гэж байна. Мөн энэ хураамжны моторын багтаамжны шатлалаар биш ард иргэдэд боломжтой үнэтэй байх талаас нь ярьж байгаа. Автомашинаа журамлуулсан иргэд дээрх мөнгийг төлөхөөс гадна журмын хашааны мөнгө гэж төлдөг. Хэрвээ тухайн өдөртөө авбал 5,000 төгрөг, хонуулбал үнэ нь нэмэгддэг юм.
Ер нь ихэнх жолооч автомашиныхаа урд цонхонд дээр утасныхаа дугаарыг бичиж үлдээсэн байдаг шүү дээ. Та бүхэн автомашиныг нь ачих үедээ дугаар руу нь залгаж болдоггүй юм уу?
Тэр болгон журам зөрчиж, нэгдүгээр эгнээнд автомашинаа орхиод явсан жолоочийн араас утасдаад байна гэдэг төсөв мөнгөний хувьд хэцүү л дээ. Бид тэртээ тэргүй 5-10 минут тухайн жолоочид мэдэгдэх үүднээс зарлан дууддаг. Гэвч хүмүүс гарч ирдэггүй. Тиймээс бид журмын дагуу ачих ажиллагааг явуулдаг юм аа.
Л.Баяр
Зочин · 2015/03/31
Ta nar bitgii hydlaa yrij bai hezee anhaaruulj bsiin yaruu sandruu yvj bga humuus zogsool oldohgui arga buyu taviad garaad ireh hoorond achaad alga boldog bizde
Зочин · 2014/08/08
Ene zow shvv. ene ajil zow ajil.
Зочин · 2014/02/22
Heden metriin tsaana naana zogsool olood tavij chadahgui jolooch nar zunduu bna, Zalhuu bas buduuleg humuus l mashinaa achuulj bgaa n unen shuu dee. Buruugaa oilgood boloh buteheer taviad yvbal boloosh de, ooriinhoo buruug medseer baij muusain buduuleg zalhuu yumnuud dandaa gonshignoj bnaa. Ystoi durgui hurmeer, tiim mashiniig sain achih heregtei, surtal n,!!!! Zalhuuraad bgaa humuus mungutei l bna daa. Heden minutiin tuluu hohirch bgaa humuusiig odoo yay gehev.
Зочин · 2014/02/21
ene batuul ******giin hiij bga beznes gsn muu ***** huraah juramlah nuraaj buulgahaas uur ajil hiij meddeggui bha
Зочин · 2014/02/21
Зарлаж дууддаг нь худлаа. СБД-ийн ЗДТГ-ын газрын гадна отож зогсож байгаад жолооч нь оров уу үгүй юу ачаад явдаг. Юун 5-с 10 минут минут ч болоогүй байхад ачаад явдаг ш дээ.
Зочин · 2014/02/21
Зарлаж дууддаг нь худлаа. СБД-ийн ЗДТГ-ын газрын гадна отож зогсож байгаад жолооч нь оров уу үгүй юу ачаад явдаг. Юун 5-с 10 минут минут ч болоогүй байхад ачаад явдаг ш дээ.
Зочин · 2014/02/21
Er n bol ard irgeded bolomjiin torguuli gedeg bol demii, hyamdhan torguulitai bol buruu gazar taviad l bna shdee, dugui bugjlunu geheer utgagui, tegsneer ter tereg 1r egneend tavij uusgesen bugluu arilhuu uguishdee, mun deer neg zaluu 5han min gejihjee, hudlaa l baihgui yu, uta***ad zarlaad baih ****rdlagagui, ergend toirond amidarch bgaa bolon tusuv mungund denduu achaalaltai, achij bhad irsen bol tulburiig n tulbul uguud yavuulna, huviin turiinh ali n ch achdag bsan adil tulbur n shuud turiin dansand orno geed zunduu yum bnaa, buruu tavihaa l bolichooj, joohon zaitai tavichaad alh l daa, eruul mended chin l heregtei shdee, busad hudulguund oroltsogchdod ch deer sh dee
Зочин · 2014/02/21
Боловсон хулгайч нар ш дээ. Би нэг удаа Нарантуулын урд хальт тавиад өгөөмөр ороод гараад ирэхэд байхгүй байсан. Тэр хооронд 5 минут л болсон шд. Зарлаж дууддаг гэдэг нь шал худлаа. Мөнгөө бодоод бушуухан л ачаад алга болдог юм байна лээ ш дээ.
Зочин · 2014/02/21
Hezee orilj zaralj baidiin shuud ireel achaal awad yawdiishd. Bas jolooch garj irsen bhd toohgvi achaal awaad yawdiim bnle hudlaa ****haa bolioch achuuljaagaa n achij bgaa n drukuud ymdaa
Зочин · 2014/02/21
Achuulj bgaa maluudad hohnee gej helmeer bna. Huvi hunii ed horongo geed durtai gazraa tavij bh yostoi ym shig mashinaa tavidag humuusiig hashirtal ni achih heregtei
Зочин · 2014/02/21
Ene uneheer mulgui juramtai gazar umaa. Huviin company huvi hunii mashiniig achina gej yu bhveedee. tegcheed negdsen medeelliin santai bolj chadaagui bn geh shig tegul bolson hoinoo humuusiin mashiniig achildaa. bas hna hezee achigch mashin mashiniig chin achlaa gej orilj bsiin. iim uragshgui ajiltai gazar *******idnuu gehees eruul urguhgui. Soyoltoi uilchileed yag tag nom jurmaar n yavj bval achuuljaga hun n hurtel bayrlana biz.