Бурхан урлаач Д.Ухаанзаяа нэр төрөө сэргээхээр шүүхэд хандана гэлээ
2019/01/31
Сүүлийн өдрүүдэд бурхан урлаач Д.Ухаанзаяагийн бичлэг цахим орчинд тарсан нь иргэдийн шүүмжлэлийн бай болоод байгаа юм.
Тэрээр уг лекцийг 10 жилийн өмнө тавьсан бөгөөд энэ үеэр ярьсан " “Эр эмийн ажлыг хийх үедээ зэрэг найтаах юм бол таван сарын дотор үхлийн ёр орж ирнэ. Эрийн дусал цагаан байхаа больж хар, улаан гарвал зургаан сарын дотор үхнэ” гэх хэсгийг таслан авч олон нийтэд тараасан гэжээ.
Бурхан урлаач Д.Ухаанзаяа “Тэдгээр зүйлийг би өөрөө зохиож эсвэл зөгнөж хэлээгүй. Түвдийн анагаахын атлас гэх алдартай номд бичигдсэн зүйлээс иш татаж ярьсан. Гэтэл ямар ч тайлбаргүйгээр зөвхөн үхнэ гэсэн хэсгүүдийг нь аваад тавьсан байна лээ. Би тус бичлэгийг анх нийтэлсэн газрыг хүний нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгнө” гэж мэдэгдээд байна.
Зочин · 2019/01/31
хахахах инээд хүрээд байхын
irgen · 2019/01/31
Uhaanzaya guai check mundag hvn shvv tand amjilt hvsii
Цэцэг · 2019/01/31
Юун төвд мөвд вэ одоо болио хиймэл оюун ухаан хөгжиж бна
ondor nastan · 2019/01/31
tuvd ene ter gej buu yari. burhani buteesen huniig buu doromjlon tuvdiig duuria. mongold ur noloo ni mash baga barag baihgui dee .... tsolmogchid tuvduud. 16 zuund l orj iree biz dee. zail...