С.Зоригийн хэргийг мөрдөж байсан ажлын хэсгийг тарааж, 13 байцаагчийг ажлаас халлаа
2019/02/01
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөснөөс хойш 20 жилийн хугацаа өнгөрсөн. Цагдаа, тагнуулын байгууллага уг аллагыг 18 жил мөрдсөний эцэст гүйцэтгэгч нарыг илрүүлж, шүүх гэм буруутай болохыг тогтоосноос хойш жил илүү хугацаа өнгөрсөн. Харин энэ хэргийг захиалсан этгээдийг одоо болтол олоогүй л байгаа. Захиалагчийг нь олох гэж байгуулагдсан ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Байгуулагдахтай зэрэгцэн уг ажлын хэсгийг хална солино гэх яриа гарч байсан бөгөөд саяхан биеллээ олжээ.
Тодруулбал, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсгийг тараасан байна. Улмаар уг ажлын хэсэгт багтан ажиллаж байсан 13 ажилтанг шалтгаангүйгээр ажлаас халжээ. Халагдсан ажилчдын дийдэнх нь тагнуулын байгууллагын ажилчид гэнэ.
Хамтарсан ажлын хэсэг тарснаар хэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Гол нь хэргийг шилжүүлэхдээ ямар ч акт үйлдээгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Хэрвээ энэ яриа үнэн бол хавтаст хэргээс баримтууд алга болж, хэрэг илэрэхгүй байх нөхцөл боломж бүрдэж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч нь тодорсон энэ хэргийн захиалагчийг олохын тулд дахин 20 орчим жил болох магадлалтай юм.
Одоогоос жилийн гаруй хугацааны өмнө ТЕГ-ын дарга асан Б.Хурц “Ц.Нямдорж Хууль зүйн сайд болох бүртээ С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийг бужигнуулдаг. Тэрбээр дөрвөн удаа ажлын хэсгийг тарааж, 32 албан хаагчийн чиг үүргийг өөрчилсөн. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэх ажилд Ц.Нямдорж улс төрийн болон бусад зорилгоор нөлөөлж байна” хэмээн мэдэгдэж байсан. Харин энэ яриа үнэний ортой болж таарч байх шиг. Нөгөө талаас Ц.Нямдорж нөлөөнд орсон байж болзошгүй ажлын хэсгийн нэр бүхий хүнийг чөлөөлсөн байх магадлалтай.
Ямартай ч хэн ямар бодол агуулж ажлын хэсгийг тараасан нь, ажлын хэсэгт багтсан 13 хүнийг халсан нь нууц хэвээр байна.
С.Зоригийг хөнөөх захиалга өгсөн хүнийг илрүүлэхийг хүлээхээс өөр сонголтгүй боллоо.
unshigch · 2019/02/08
zorigiin aluurchin bol omhii hyzyygyi tarvagan tahal. hyzyygyi aluurchnii nygel hydeeree tsuvah odor irehiig mongoliin ard tymen yzeh bolno. hyzyygyi aluurchnaas burhan zorigiin oshoog bas mongolchuudiig doromjlon tavlaj am asuuj, alj shulj moljij baisnii oshoog avah bolno
Zochin · 2019/02/04
Hurtz mergejliin hun bish, uuruu bas hun alsan biz dee!
иргэн · 2019/02/03
Ийм хүн энэ олон жил сайд хийчихээд олж чадахгүй худлаа шоудаж шудрага үнэний хуурамч баг зүүж олон жил саарал ордонд хорогдлоо. Эрдэнэт мэтэд овооч юм шахаж, архины зөвшөөрөл өгч хөрөнгөжлөө.Бас болоогүй УИХ-ыг удирдах нууц хүсэлээ ил гаргах шахан горьдлоо. Одоо болно Нямдоржоо шударгаар энэ ажлаа саналаараа өгвөл олон нийт баярлана.
Бат · 2019/02/03
Одоо энэ хүн алуулсан нь үнэн босоод ирэхгүй нь бас үнэн тайван амгалан нойрсог одоо мартмаараа
Зочин · 2019/02/02
Энэ ажлын хэсгийг үргэлж тарааж байдаг өшөрхүү Нямдоржийн хийж байгаа ажил. Хурцын хэлж байсан үнэ шүүдээ. Ер нь Зоригийн хэргийг зориуд удаашруулж бүдгэрүүлэх сонирхол Нямдоржид байгаа юм бишүү
Zochin · 2019/02/02
Mash zyb shiidber baina hen ch harsan jinhen aluurchdiig oloogyi shyy
Зочин · 2019/02/02
Ш.О захиалагч нь Нямка гар хел нь гэж vнэн л боллоо доо. Алуурчид нь шийтгvvлсэн. Захиалагчийг шийтгэх гэхээр Нямка еерийгее л мулталж байна, албан тушаалаа ашиглаад
Зочин · 2019/02/02
Нямка захиалагчийн нэг гэг нь тодорхой л юм байна.
Solongo · 2019/02/01
Ard tumen yu gej bolgooj baidgiin boldoo
Зочин · 2019/02/01
С.Зориг гэж хэг хүний хэрэг илрүүлэх гэсэн биш 20-иод хүн лавтай л сэжиглэгдэж хомрогонд нь бурхан боллоо
Зочин · 2019/02/01
нямдорж гарч ирэхээрээ л ажлын хэсгийг тараадаг гэж хүн хэлээ биз дээ
Зочин · 2019/02/01
nymdorj holbootoi gedeg ni unen baihaa
zochin · 2019/02/01
нэр усаа тавиагүй сэтгүүлч ард түмний тархийг угаах гэж хаанахын явуулга вэ. монголчуудыг турхирч нэгийг нь нөгөөгөөр нь сүйдлүүлэх дотор газрын бодлого л яваад байна шиг. сүүлийн үеийн сошиал мэдээ, мэдээллүүд юугаа ч мэдэхгүй цөс нь хөөрөгчдийн сенсаац л болж дээ
Зочин · 2019/02/01
Сайн л шалгах хэрэгтэй хумуусийг хэлмэгдуулж болохгуй талийгаачийн ар гэрч гэсэн сэтгэл дундуур улдэх есгуй
иргэн · 2019/02/01
Хүнд худлаа ял тулгах байсан бол амьд хүнд биш үхсэн хэн нэгэнд тэр алсан байж дараан тэгээд нас барсан байна гээд л хаах байсан шүүдээ. Ийм чухал хэрэг мөрдөж байсан хүмүүсийг шууд ажлаас нь халвал тэд бүгдийн ярьж өгөх байлгүй
Зочин · 2019/02/01
Ц.Нямдорж хэрвээ шудрага л хүн юм бол Ц.Элбэгдорж, Э.Бат-үүл 2 нтр гээд үнэнээ хэлчих хэрэгтэй шдээ,хэзээд л илрэхээс хойш,үр хүүхдүүд чинь эртхэн нүүр хагараг океи
Зочин · 2019/02/01
Хэрэг худлаа илрүүлж, гэмгүй хүмүүсийг гүжирдэн шоронд хийсэн ийм ажлын хэсгийг тараасан нь түмэн зөв. Угаасаа захиалгаар буруу тийш явж байсан. Одоо Нямдорж сайд шударга зөв хүмүүсээр шинэ ажлын хэсэг байгуулж хэргийг илрүүлнэ байх гэж найдаж байна.
Болд · 2019/02/01
Захиалагч нь ЭЛБЭГ , ҮҮЛ 2 тодорхой шүү дээ . Зуучлагч нь Отгонбилэг , Багабанди , С.Баяр .