Болгарын алдарт бөх Дан Колов болон Никола Петровын нэрэмжит 52 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын  21-23-ны өдөр Болгарын Софи хотод болж өндөрлөсөн юм.

Энэхүү тэмцээнд 34 орны бөхчүүд гурван төрлөөр зодоглосноос эмэгтэй 75 кг-ын жинд барилдсан “Хүч” спорт хорооны тамирчин, Гавьяат тамирчин О.Бурмаа шувтаргын барилдаанд Египетийн бөх Надя Ахмедийг яллаа. 

Ийн эх орноо төлөөлөн оролцсон тамирчин бүсгүй алтан медаль хүртэж монголчуудаа баярлууллаа. Тэрбээр өмнө нь мөн гурван мөнгөн медаль авч байсан удаатай.

Гавьяат тамирчиндаа уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.

Д.Ана