Продюсер Л.Тайванбатдаа тоглолтын орлогоо хандивлалаа
2019/03/10
Тэртээ 1995 онд Монголын шилдэг дөрвөл “Камертон” хамтлаг мэндэлж байжээ. Тэд тэр цагаас хойш 24 жил тасралтгүй залуус бидний сонорыг мялаах олон сайхан уран бүтээл туурвисан. Одоо ч туурвисаар байгаа, хойшдоо ч илүү олон жил, олон сайхан уран бүтээлээр сонсогч бидний сонорыг мялааж, сэтгэлийг баясгах "Камертон" хамтлагийнхан бүсгүйчүүддээ зориулсан “Хайр” тоглолтоо гуравдугаар сарын 08-нд толилуулсан билээ. Тэд энэхүү тоглолтынхоо орлогыг дуучин, продюсер Л.Тайванбатын эмчилгээний зардалд хандивлажээ.
Тэдний анхны продюсер Л.Тайванбат нь “Титэм” хамтлагийн гоцлол дуучин бөгөөд “Камертон”-ы дуучин Л.Ган-Эрдэнийн төрсөн ах гэдгээр нь хүмүүс андахгүй сайн мэддэг.
Д.Ана
Зочин · 2019/03/10
Архичин баагий элэг нь өвдөө юу.