Дээрх зураг дээрх бяцхан хүү бол Урлагийн сургуулиа төгсөөд "Шинэ үе" продакшнаар овоглож явсан жүжигчин Батушка буюу Б.Баттулга. Өнөөдөр тэрбээр 30 нас хүрч байна.

Тэрбээр багадаа бол нэлээд хөдөлгөөнтэй, сахилгагүй хүү байсан гэдэг. Түүнийг жүжигчин болоход аавынхан төрсөн ах МУСТА Ч.Хүрэл нөлөөлсөн гэж нэгэнтэй ярьж байсан удаатай.

Жүжигчин болохоосоо өмнө  Аялал жуулчлал, менежментийн ангид шалгалт өгнө гээд төлөвлөчихсөн байсан аж. Дэлхийн улс орнуудын ёс заншил, газар орон нутагтай танилцах сонирхолтой, аялах дуртай сониуч хүүхэд байжээ. Гэтэл найзууд нь түүнийг СУИС-д шалгалт өгье гэж дагуулж явснаар тэнцэж байсан гэдэг. Тэрбээр нэлээд сайн бодсоны эцэст жүжигчин мэргэжлээ сонгосон гэдэг.

Мөрөөдлийн театрын жүжигчин Батушкадаа төрсөн өдрийн мэндийг уншигчдынхаа өмнөөс  хүргэе.

Д.Ана