Жүжигчин Д.Ганцэцэг ханьдаа зориулж кино бүтээжээ
2019/03/14
Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Ганцэцэг драмын театрын тайзнаа үзэгчдийг хөглөж явсан мэргэжлийн эмэгтэй жүжигчдийн нэг байсан билээ. Байсан гэдгийн учир нь тэрээр драмын тайзаа орхин дэлгэцийн бүтээлд “Хувьсал” продакшнаар овоглогдон урвасан юмдаг. Тэгвэл тун саяхан өөрийн “Аримун” нэртэй продакшныг байгуулжээ. Уг продакшны дэлгэцийн анхны уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх юм.
Тэгвэл энэхүү бүтээлээ жүжигчин бүсгүй бурхны орныг зорьсон өөрийн ханьдаа зориулан бүтээсэн гэнэ. Д.Ганцэцэг энэ талаараа “Миний хань 2011 онд тэнгэрт одсон. Ханьдаа зориулан бүтээл хийхсэн гэж үргэлж боддог байлаа. Тиймэс А.Ганчимэгтэйгээ хамтраад “Халуун зүрх” хэмээх бүтээлийг ханьдаа зориулан хийсэн” хэмээв. Тус киноны зохиолыг жүжигчин СТА А.Ганчимэг бичиж, Д.Ганцэцэг ерөнхий найруулагчаар ажилласан байна. Харин киноны дууг “Vocie Mongolia” шоуны ялагч Энгүүн дуулж, олны хүртээл болгосон юм.
Харин найруулагчийн тухай "Монголын дэлгэцийн урлагт өөрийн орон зайг тамгалж, найруулсан бүтээл бүр нь үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүрч, мэргэжлийнхэнд өндрөөр үнэлэгдсэн авьяаслагч найруулагч, жүжигчин, удам дамжсан уран бүтээлч Б.Тамир. Ёстой л залуу хүний ааг омгоор, авьяас чадварынхаа ирээр хурцлагдан бусдыгаа манлайлж яваа уран бүтээлч. АРИМУН ПРОДАКШНЫ минь урилгыг хүлээн авч ХАЛУУН ЗҮРХ бүтээлд минь жүжигчнээр ажиллан гол дүрийг амилуулсан билээ. Найруулагчаа бидэнтэй хамт жүжигчнээр ажиллахыг зөвшөөрсөн ФАНТАСТИКЫНХАНДАА болон Б.Тамиртаа чин сэтгэлээсээ баярлалаа. " Гамлет " , " Атга нөж " , " Тэнгэрийн хүү " , " Оролмаа эх " театрын 20 гаруй бүтээлд хамтарч тоглож дээ. Анхных нь найруулсан " Тоглоом" жүжгийн Эвагийн дүрд би ажиллаж байлаа гээд маш олон дурсамж театрын тайзнаа буй. Харин энэ бүтээлд хамтарч ажиллахдаа Тамирынхаа ур чадвар, сэтгэмж, мэдрэмж, бүтээлдээ хандах хандлага хийгээд бусад хүмүүст зориулж буй сэтгэлийг нь хараад үнэхээр бахархаж байсан. Б.Тамир бол дуусашгүй сэтгэмжтэй, цуцашгүй эрч хүчтэй, зогсошгүй мэдрэмжтэй урлагийн төлөө төрсөн гал цогтой залуу. Маш их баярлалаааааа, Тамиртаааааа. … МӨНХИЙН ТАСАРШГҮЙ МӨР ҮЛДЭНЭ …ҮРГЭЛЖЛЭЛ БОЛСОН ҮР ҮЛДЭНЭ" гэсэн юм.
саран · 2019/03/21
хөөрхий залуугаараа зовлон үзсэн байна сайхан хүүхэдүүдтэй юм байна жарганаа жаргана
АХМАД ЖҮЖИГЧИН · 2019/03/18
Гайхамшигтай жүжигчин мундаг уран бүтээлч эмэгтэй.Маш ухаалаг хүнтэй их зөв хүндэтгэж харьцана. Энэ нь түүнийг бусдаас эрс ялгаруулдаг байж мэднэ. Нөхрөө бурхны оронд одонгуут уйлж байгаа хирнээ л ажил явдалд нь ирсэн найзуудаас нь хэнийг нь өвөртөө залахаа боддог аймшигт хүүхнүүдээс тэс өөр түүндээ хайртай үргэлж дурсдаг учраас энэ киног бүтээжээ. Дүүдээ улам их амжилт хүсье. Уран бүтээлээр арвин байж аз жаргалтай байгаарай. Алагхан үрсдээ ачлалт сайхан ээж амраг ханьдаа үүрд үнэнч үлдсэн чамд үзэгч түмнийхээ өмнөөс баяраллаа
Зочин · 2019/03/17
Гайхалтай чадварлаг эмэгтэй байна лээ
Зочин · 2019/03/15
arhichin l bsan daa
Xarhh · 2019/03/15
Ix zobson geseen xuurxii. Yagaad ter ni nas barsiin boldoo. Zaluu xun 2 nyalx xuuxedtei amargui l de
зочин · 2019/03/14
гайхалтай сайхан бүсгүй уран бүтээл нь их сэтгэлд хүрдэг мѳн уран бүтээлээрэй бусдыг манлайлагч тэсвэр тэвчээр заасан мундаг эмэгтэй чамд улам их амжилт хүсэь
Зочин · 2019/03/14
ХУЛГАЙТАЙ СУУГААД ИХ ЗОВСОНДОО ХӨӨРХИЙ. ОДОО НЭГ ИХ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙСАН БОЛЖ ХАРАГДАХ ГЭЭД Л БАЙХ ЮИ