Багш нь сурагчийнхаа элгийг бяцартал зодоогүй гэв
2019/03/15
Элэгээ бяцартал багшдаа зодуулсан хэрэг гарсан талаар өнөөдөр сошиалд тархсан. Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ ГССҮТ-д элэг бяцарсан оноштойгоор хагалгаанд оржээ.
Сурагчийн ар гэрийнхэн түүнийг ангийн багшдаа зодуулсан учраас элэг нь бяцарсан гэж мэдэгдсэн байна. Тодруулбал хүүгийн эгч нь “Хичээлээс хоцорсон гэж дүүг маань зодсон. Ингэхдээ эхлээд толгой руу нь цохисон бөгөөд гараараа хамгаалангуут гарыг нь өргүүлж байгаад элэгдсэн” хэмээн ярьжээ.
Тэгвэл Бор-Өндөр цогцолбор сургуулийн захирал М.Дүгэрсүрэн "Ангийн багш нь нэг цохьсон гэсэн. Гэхдээ тэгж айхтар нөлөөлтөл цохьсон эсэхийг хууль, хяналтын байгууллага л тодруулах байх даа. Н… багш жижигхэн биетэй эмэгтэй хүн шүү дээ. Тэгж нөлөөлтөл цохьсон эсэхийг мэдэхгүй байна. Сурагч хүү болохоор “Манай багш буруугүй” гэсэн байна лээ. Багш нь хотод очоод сурагчийн ар гэрийнхэнтэй уулзсан. Хүүгээ сахиж байгаа аав нь багшид хэлэхдээ “Манай ах дүү нар энэ мэдээллийг анх сошиалд тавьчихсан байна” хэмээн хэлсэн гэсэн гэв.
Харин болсон үйл явдлын талаар тухайн сурагчийн цохьсон гэх багшаас тодруулахад, "Би зөвхөн цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгнө" гэлээ.
Bagshiig shiitge · 2019/03/17
Ter bagshiig ajlaas ni halaad, bagshlah erhiig ni hasah heregtei. Er ni yamar ch blaa huuhded gar hureh yosgui. Ter bagsh gej ner zuusen hunii orontsogiig haatsailaad bh yum bhgui. Nasaaraa shanalah uvchtei bolchood daraa ni nas yavsan hoinoo uvchin huuch ni sergej uvduud irheer uhaaraad ter uyed hohirloo tuluuleh min yav gj haramsana daa. Emchilgeenii zardal + setgel sanaanii zardal niileed dor hayaj 30 saya tugrug nehemjil!!!
Зочин · 2019/03/15
гэрлийн шилнээс эмзэгхэн муу нусгай тамхи татдаг нь буруу шдээ