Би чамд хайртай уран сайхныг киног мэдэхгүй монгол хүн гэж байхгүй. Хөөрхөн Үрлээ, ангийнх нь багш, найзууд, Баяраагийн аав, ариун ариун гэхэд гээд л хүн бүхний аманд аялагдах дуу гээд мартагдашгүй сайхан уран бүтээлүүдийн нэг бол яах аргагүй энэ кино. Дал наяад оны үед залуучуудыг хайрын харцыг булааж явсан жүжигчин Үрлээ буюу С.Пүрэвмаа ургамлан хоолтон бөгөөд сэтгэл зүйч, бясалгагч, загвар зохион бүтээгч гээд олон мэргэжилтэй. Тэрбээр саяхан болсон ногоон хоолтнуудын хүлээн авалт дээр ийнхүү хүрэлцэн ирсэн юм.

Д.Ана