Алдарт эх болсон Альтернатив Отгоо "дуулахыг хүсэж явна"
2019/04/16
Альтернатив дуучин Отгоо Рок, попын ертөнцөд өөрийн этгээд дуу хоолойгоо тунхаглаж чадсан нэгэн. Тэрбээр “Гитарын дуу”, “Хайрласаар”, "Нэгэн залуу" зэрэг дуугаараа олонд танигдсан билээ.
Гучин насны босго шүргэх үедээ гэр бүлийн амьдрал зохиосон дуучин бүсгүй жил дараалан нярайлж гурван хүүхэд төрүүлсэн. Тэгвэл өдгөө дөрөвдэх хүүхдээ төрүүлээд хэдийнээ алдарт эхийн нэгдүгээр одонтой болсон гэдгийг сонсогч фэнүүд нь андахгүй мэдэж байгаа биз ээ.
"Эх хүн болоод их зөөлөн, нялхамсуу болдог юм байна. Илүүтэй ээжийгээ ойлгож, хайрладаг ч юм уу. Өмнө нь бага хувиар хайрладаг байсан байж. Гэтэл одоо энэ хүн өдий насалтал минь намайг сэтгэл зүрхнээсээ нандигнаж байна гэж бодохоор өөрийн эрхгүй хайрлах сэтгэл төрдөг" хэмээн ээж болсон тухайгаа хуваалцаж байсан удаатай. Дуучин Отгоо өөрөөсөө нэлээд хэдэн насаар ах, даруухан эрийг ханиараа сонгосон.
Халамжит хань, сайн ээжийнхээ үүргийг гайхалтай биелүүлж яваа дуучин бүсгүй өөрийн цахим хуудаснаа "дуулах юмсан" хэмээн санаа алдсан постыг оруулав. Тун удахгүй шинэхэн уран бүтээлээрээ фэнүүддээ эргэж ирэх биз ээ.
О.Ариун
зочин · 2019/04/20
Аа мэдэхгүй.