Анхны компьютер тоглоом. Дэлхийд албан ёсоор бүртгэгдсэн хамгийн анхны тоглоом нь спорт төрлийн тоглоом байсан юм шүү. 20-р зуун руу ухраад нэг үзье. Хамгийн анхны Видео Тоглоом 1958 онд гарч байжээ.

Нэгдсэн улсын физикч William Higinbotham гэгч хүн "Tennis for Two" буюу "Хоёр хүний Теннис" нэртэй тоглоомыг бүтээсэн нь тоглоомын ертөнцөд хамгийн анхны видео тоглоом хэмээгдэх болжээ. Гэвч үүнээс өмнө 1947 онд Массачусетсын Инженерийн Их сургуулийн 3 оюутан саяхан болж өнгөрсөн 2-р дайнаас санаа авч пуужин харвадаг тоглоом бүтээсэн боловч яагаад ч юм патент аваагүй юм байна. Мөн уг тоглоомноос баримт болгон авч үлдсэн зураг хөрөг байдаггүй гэнэ.

 Atari Pong хэмээх анхны тоглоом тоглуулагч. 1977 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд зөвхөн Pong тоглоом л тоглодог байж.

 

Зөвлөлт холбоот улс тэр үед баруунд бүтээгдсэн электрон барааг хуулбарлан дотоодын зах зээл дээрээ гаргаж байсаны нэг жишээ бол Atari Pong-ийн орос хувилбар болох "Электроника" юм. Бас л Pong тоглох зориулалттай.

 Atari компани 1977 ондоо багтаж тоглоом тоглуулагчаа сайжруулан хоёр дахь хувилбарыг гаргав. Video Computer System буюу Atari 2600  гэх энэ домогт загвар нь жижиг процессор, дууны гаралттай, өнгөт байснаараа тухайн үедээ жинхэнэ тэсрэлт хийж байжээ. Тэрнээс хойш олон жил зах зээл дээр ноёрхож олон хувилбар, олон төрөл гарсан боловч 1983 онд энэ бүхэн төгсчээ.

Бидний нэрлэдэгээр хужаа компьютер буюу NES - Nintendo Entertainment System нь 1983 оны 7 сарын 15 нд 8 битийн програмчлалтайгаар Японд анх нээлтээ хийж өөрийн эрин үеэ эхэлжээ. Тухайн үед Нинтендо нь хамгийн шилдэг борлуулалтай консол байсан бөгөөд өөрийн гэсэн шилдэг тоглоомнуудтай байсан юм. 

 Японд гарсан загвар нь бидний танил болсон энэхүү улаан загвар юм. Японд гарсан нэр нь Famicom буюу Family Computer. Контра, Бомбермэн, Танк, Алтны хулгайч, Марио гээд асар олон тоглоомнууд уг консол дээр байсныг бүгд л санаж байгаа байх. Тэрээр ганцаархнаа шахуу 1985 - 1990 оны хооронд хаанчилсан бөгөөд энэ хугацаанд тоглоомын ертөнцийг Марио эзэгнэж байсан гэж хэлж болно. 

 Уг японы компьютерийг хожим нь хятадууд хуулбарлан олноор нь Монголд оруулж ирсэнээр хужаа гэсэн нэр зүүсэн аж. Консол маань дээрхи 2 нэршилээс гадна хэд хэдэн нэртэй байжээ. Тухайлбал Солонгост Hyundai Comboy гэдэг нэрээр Hyundai гийнхан гаргаж байсан ба хамгийн ихээр түгээж чадсан нь тайвануудын компаниуд ба хятадын Zhongshan Subor Education Electronics компани юм байна.

 Орост Dandy, Сюбор гэх нэрээр зөвшөөрөлгүй компани гаргаж байсан байх юм.

 Эхэн үедээ баян айлын хүүхдүүд авдаг мөн байрны подвалд анхны монголд орж ирсэн өнгөт зурагтуудад залгасан тоглоомын газарууд байсан бол удалгүй дундаж айлууд бүгд л авдаг болсон билээ. Тухайн үед компьютер өнгөт зурагтыг муутгадаг гэсэн шалтгаанаар олон хүүхдүүд хар цагаан зурагт бие биенийхээ гэрээр хэсэж тоглодог байлаа.

 

 Тухайн үед Нинтендо нь хамгийн шилдэг борлуулалтай консол байсан бөгөөд өөрийн гэсэн шилдэг тоглоомнуудтай байсан юм. Хужаа хувилбарууд нь сүүлдээ бүрэн хөгжиж гар буу гэх мэт олон нэмэлт тоноглолтой болсон. Nes Zapper, Light Gun - За энэ буу ч бараг айл болгонд байсан байх. Японд гарсан хувилбар нь хуучны Револвер бууг санагдуулам байсан бол АНУ -д ирээдүйн хэлбэртэй гарчээ. Анх саарал өнгөтэй байсан боловч АНУ -н тоглоомон бууны шинэчилсэн хуулиар Улбар шар өнгөтэй болсон байна. Буудахдаа дэлгэцийг 1 фрэйм бүрэн харлуулж 2 дох дээр нь зөвхөн буудах ёстой хэсгийг цагааруулж тэрнийх нь гэрлийг буу мэдэрч ажилладаг байжээ. Тийм ч болохоор энэ бууг их ашиглах нь манайхны хар цагаан Рекорд зурагтанд муугаар нөлөөлдөг байсанд гайхах хэрэггүй нь.

 Тэрээр ганцаархнаа шахуу 1985 - 1990 оны хооронд хаанчилсан бөгөөд энэ хугацаанд тоглоомын ертөнцийг Марио эзэгнэж байсан гэж хэлж болно гэнэ шүү. Мөн хамгийн давуу тал нь бүхэл бүтэн 9999 тоглоомыг нэг чипэнд багтаасан байсанаараа супер байлаа. Гэхдээ яг үндсэн тоглоом нь 10 гаруй байдаг байсан.

 Хөөрхий хужаа компьютер маань 1995 онд үйлдвэрлэлт нь зогсож цаашид хөгжүүлэлтгүй болсон байна. 

 Гэхдээ ганцхан консол дангаараа 10 жил ноёрхоно гэдэг гайхамшигтай амжилт юм.

Тэр үеийн тоглоомнуудаас нэрлэвэл Capitan America and the Avengers, Super Contra, Duck Tales, Чип Дейл хоёр, Робот цагдаа, Терменатор, Батмэн, Аладин, Gun Smoke, Jurassic Park, Metal Gear гэх зэрэг 16 битийн тоглоомнууд ид мандаж байлаа. 

 

 

 Харин удалгүй 1990 онд 16 битийн Sega гэх өрсөлдөгч гарч ирсэнээр тэдний ноёрхол дуусч харин өрсөлдөөн бий болжээ. Sega Mega Drive -ийн анхны хувилбар.

 Sega Mega Drive -ийн хоёр дахь хувилбар. Энэхүү 1988 оноос гарч эхэлсэн тоглоом тоглуулагч нь Европ тивийг хүртэл байлдан дагуулж чадсан юм. Түүнийг алдар гаргахад Mortal Kombat хэмээх гайхамшигтай тоглоом тус болсон юм. Манай монголд ч олон хүүхэд энэ тоглоомоор өвчилж явлаа. 

 

 Энэхүү компьютер нь 512 өнгө гаргаж чаддаг байсан.

 Тоглоомнууд нь

 

 Алдартай нэгэн тоглоом

Энэ компьютерээр тоглож өссөн хэн бүхэн эдгээр тоглоомнуудыг санаж байгаа биз.

 Нөгөө өрсөлдөгч болох Нинтендо 1990 онд Super Nintendo Entertainments System буюу 16 бит SNES ээ гаргасан аж. 

 

Энэ мэдээлэл маань танд таалагдсан байх гэж найдъя.