Х.Баттулга сайдын гуншин нэгээр нэмэгдлээ
2014/02/28
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зочноор уригдан орж байсан билээ. Тэгвэл энэ удаад тэрбээр тус нэвтрүүлэгт зочноор биш хөтлөгчөөр ажиллахаар болжээ.
Тодруулбал, Уг нэвтрүүлгийн шинэ дугаарын зочноор нэвтрүүлгийн хөтлөгч, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн уригдан оролцох гэнэ. Тиймээс хөтлөгч П.Анужинтай хамтдаа нэвтрүүлгийн хөтлөгч хийх саналыг түүнд тавьсан байна.
Өмнө нь өөрөө зочноор оролцож байхдаа Ардын уран зохиолчийн тавьсан асуултад уярсан сайд нулимсаа нууж чадаагүй. Харин энэ удаад сайд өөрөө хэр сайн хөтлөгч вэ гэдгийг монголчууд "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн шинэ дугаараас харах үлдлээ.
Х.Баттулга сайдын хувьд бизнесмен, тамирчин, төрийн сайд, нийтлэлч гээд л түүний гуншин хөвөрч өгдөг. Тэгвэл үүн дээр хөтлөгч хэмээх гуншин нэмэгдэж буй бололтой. Дараагийн нэмэгдэх гуншин юу байх бол доо.
Д.Ана