Хөтлөгч Р.Нямбаяр эх нялхасын төвд хэвтэж байгаа бяцхан үрст сэтгэлийн бэлэг гардуулжээ
2014/03/02
Нэг хэсэг "NTV" телевизээр хэсэг бүлэг хүмүүст зориулсан "Үнэн үү" ток шоуг хөтлөн үзэгчдэд хүргэж олны танил болсон эрхэм бол Р.Нямбаяр. Мөн "Монголын саятан" нэвтрүүлгийг нь уншигч та бүхэн үзэж байсан биз ээ. Тэрбээр анхны FM 102,5-д хөтлөгч хийж ажлын гараагаа эхэлсэн гэдэг.
Хөтлөгч Р.Нямбаяр өөрийн мөрөөдлийн талаар "өөрийн гэсэн ток шоутай болохыг хүсч байсан. Монголын урлаг соёлынхон, дуучин, жүжигчин, загвар өмсөгч, мисс гээд бүх л сайхан хүмүүстэй ярилцлага хийж чадсан. Хүн бүрт ийм боломж олдохгүй байх. “Үнэн үү” ток шоугаараа 80 гаруй хүнтэй ярилцлага хийсэн байна лээ. Зарим хүмүүст таалагдаагүй гэдгээ мэдсэн. Ойлгосон. Өөрийнхөө хэмжээнд чадан ядан хийсэн. Харамсалтай нь зарим нэг хүмүүст таалагдаагүй. Гэхдээ ганц, хоёр хүнд ядаж таалагдсан байлгүй. Тэдэндээ зориулаад гоё нэвтрүүлэг хийж үзлээ. Ингээд хоёр мөрөөдлөө биелүүлчихлээ. Би ойрын 15 жилд багтаан ярилцлагын гоё нэвтрүүлэгтэй болно" ийн ярьж байсан удаатай.
Тэгвэл түүний ярилцлагийн шоуны мөрөөдөл биелэлээ олсон гэж бодож байна. Учир нь саяхнаас дуучин С.Сэрчмаатай хамтран "NB&SAlly" нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа билээ.
Шулуун үгтэй хөтлөгч залуу маань хүүхэд, багачуудад сэтгэлийн гараа сунгажээ. Тэрбээр эх нялхасын төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд зориулан живх бэлэглэсэн байна. Тодруулбал, хөтлөгч Р.Нямбаяр найзынхаа эхнэрийг эргэхээр эх нялхасын төв дээр очиход эргэлтийн хаалганы үүдэнд эмнэлэгт хүүхдийн даавуу угаалгадаггүй юм байна гараад хүүдээ живх аваад ирээч гээд эхнэр нь нөхөртөө 1000 төгрөг өгч байхыг харсан аж.
Үүнээс үүдэн тэрбээр тус эмнэлэгт хэвтэж байгаа бяцхан хүүхдүүдэд живх бэлэглэхээр шийдэн туслажээ. Сайхан сэтгэлт монголчуудаа жижиг ч гэлтгүй нэг нэгэндээ туслаж, сэтгэлийн дэм хайрлаж байхыг сануулсан хөтлөгч Р.Нямбаяртаа уншигчдынхаа өмнөөс баярлалаа гэж хэлье.
Д.Ана
Зочин · 2014/03/04
***l hudlaa dvr sghch hudl****d alialagch saagii
Зочин · 2014/03/04
Сайхан гэгээлэг мэдээлэл байна. Энэ залууг танихгүй ч, бас зарим нэг яриа нь таалагддаггүй ч гэсэн хувь хүнийх нь хувьд сайн залуу сайхан сэтгэлтэй монгол залуусын төлөөлөл ю****** гэж боддог. Урьд нь хэд хэдэн зүйл дээр сайхан сэтгэлийн үр ундарч байгааг харсан юм байна. Бяцхан үрсийг хайрлаж байгаа хүмүүний ажил амьдрал гэр бүл найз нөхөд бүхий л зүйл сайхан байх болно. Амжилт хүсье.
Зочин · 2014/03/03
Ene odoo Nyambayar gegch nuhur Serchmaa gegch busgui ***riin youtube-rsatsa****buu alalt bol eostoi jinhene buu alalt yum bna lee.Gadaadad baidag Mongolchuud ih uzdeg bolood baigaa naad buu alaltaa dan gants Mongoldoo hiih yum uu biden deer ireed bas buu **** yum bolov uu tegvel ch neg saihan buu almaar bna shuu.Ta ***r nevtruulgiin yavtsadaa holboo barih hayg uatsaa bichij baival shuud holbogdood oroh bolomj baidag yum bolov uuza yamar ch baisan zovhi ni uuduu tsoglog zaluust amjilt husie.
Зочин · 2014/03/03
Engiin hvmvvs l uls torchdiin hiih ajliig hiigeed bn ted ichdegguie yum bhdoo
Зочин · 2014/03/03
Nba ah unher mundag shvv ajilin amjilt husii
Зочин · 2014/03/03
bayarlalaa