Төрийн соёрхолт, дуучин Д.Болд тоглолтоо хийхээр болжээ. Тодруулбал, Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан “Unplugged Best Hits” тоглолтоо "Centro Music Club"-т энэ сарын 8-ны өдөр 20.00 цагт тоглоно гэдгээ өөрийн фэнүүдэдээ дуулгав.

Уг тоглолтонд “Гурван охин” хамтлагийн дуучин Соло, “Камертон-2” шоуны ялагч “Бид 4” хамтлаг болон реппер Rokit Bay нар оролцох юм. Мөн амьд тоглолтын дараа DJ нарын сэтүүд залуусыг хөглөж нэгэн үдшийг бүсгүйчүүдэд ээ зориулж бут авах нээ.

Дашрамд дуулгахад, дуучин  Д.Болд dance r&b pop урсгалаар “Хувцасаа тайлаад шид”, уянгын “Сэтгэлийн учрал” зэрэг цомгынхоо ажлыг дуусгажээ. Мөн тэрбээр “Гурван охин” хамтлагийн шинэ цомог болон “Бид 4” хамтлагийн шинэ цомгуудыг амжилттай хийж дууссан байна. Тиймээс энэ сараас шинэхэн уран бүтээлүүдээрээ үзэгч, фенүүдээ баярлуулах төлөвлөжээ.

Уншигч та бүхэндээ түүний "Миний замд" дууг хүргэе.

Д.Ана