МУГТ Г.Угалзцэцэгийг фитнесс сонирхогч залуус андахгүй сайн танина. Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4 удаагийн аварга Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат Г.Угалзцэцэгийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн онд "Монгол улсын гавьяат тамирчин" цол тэмдгээр шагнуулсан. Гавьяатын найрны үеэр нь түүний амжилтыг үнэлэн МЗХ-оос “Амжилтын Хүрэл Од” одон медалиар шагнаж урамшуулав.

ОУХМ, МУГТ Г.Угалзцэцэг WBPF холбооны 10 дахь удаагийн ДАШТ-нээс хос алтан медаль хүртсэн амжилт үзүүлж Монголчуудынхаа бахархалыг төрүүлээд авсан. Мөн тэрбээр 2016 онд Тайландын Бангкок хотноо болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн атлетик ангилалд оролцож манай тамирчин, алтан медаль хүртэж байсан. Түүнчлэн 2017 онд БНСУ-ын Сөүл хотноо болсон Ази тивийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болж байсан билээ. Ингээд түүний сүүлийн үеийн гэрэл зургаас сонирхуулъя.  Гавьяатыг найз нөхөд нь улам л залуужаад байна хэмээн магтах болсон гэнэ шүү.

Д.Ана