Жүжигчин Р.Анхням Холливудын алдарт кино найруулагч Жан-Жак Аннаудын “Чонон сүлд” романаас сэдэвлэн дэлгэцийн бүтээлд гол дүрийн эмэгтэй жүжигчнээр тоглосон билээ. Энэхүү  кино ирэх 2015 оны хоёрдугаар сарын 4-нд нээлтээ хийхээр товоо зарласныг уншигч та бүхэндээ өмнө нь хүргэж байсан.

Жан-Жак Аннаудыг Монголчууд бид Брит Питтийн тоглосон “Төвдөд өнгөрүүлсэн долоон жил”, “Мэргэн буудагч” Василий Зайцевийн тухай “Дайсны аман дээр” болон “Баавгай”, “Нууц амраг”, “Хар алт” зэрэг киногоор нь  андахгүй ээ.

Жүжигчин бүсгүйг монголчууд маш их дэмжиж байгаа монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах хэмээн магтаж эерэгээр хүлээж авсан. Тэгвэл тэдний нэг нь Асашёорюү Д.Давгадорж юм.

Тодруулбал, тэрбээр "Р.Анхням бол мундаг жүжигчин. Чамд ажилт хүсье. Чи Оскарт нэр дэвшинээ харж байгаарай" хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичиж түүнийг дэмжлээ.

Д.Ана